Венесуэл улс крипто валюттай боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадүро газрын тосны орлого дээрээ суурилсан крипто мөнгөн тэмдэгтийг зарлалаа. Эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа Венесуэл улсын Засгийн газар хүнд байдлаас гарахын тулд финтек буюу санхүүгийн технологийн дэвшлүүдийг ашиглан гарах арга зам боловсруулсан юм.

Тус улсын Сангийн яамны мэдээллээр ирэх арваннэгдүгээр сарын 05-ны өдөр худалдаанд гаргахаар болжээ. Ог крипто мөнгөн тэмдэгт цаашид зөвхөн газрын тосны орлого гэлтгүй байгалийн хий, очир эрдэнэ, алт зэргээр үнэлэгдэн худалдаалагдах юм. Гипер инфляцын хөлд нэрвэгдэн эдийн засаг нь дампуурах дээрээ тулсан тус улс уг мөнгөн тэмдэгтийг “Эль Петро” гэж нэрлэхээр болжээ. Эдийн засаг нь хүндэрч эхэлж байхад Николас Мадүро цахим мөнгөн тэмдэгт болон крипто валютыг илтэд эсэргүүцэн шүүмжилж, заль мэх гэж цоллож байсан бол одоо эдийн засгийг нь аврах цор ганц зам гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top