Нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төв аймгийн Зуунмод хотод Улаанбаатарын өдөр арга хэмжээг өчигдөр /2018.10.09/ зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд нийслэлээс нарийн мэргэжлийн эмч нар ЭХО, зүрх судас, нүд, шүд гэх мэт эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Нийслэлээс дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар ирж үзлэг хийж байгаа. Өнөөдрийн арга хэмжээний онцлох үзлэг бол үений болон булчингийн ясны эхо. Мөн эрэгтэйчүүдийн эмч нар ирсэн байна. Нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Одоогийн 600 орчим хүн үзүүлэхээр бүртгүүлээд байна” хэмээв.

Эх сурвалж: НЗДТГ

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page