“Роснефть” Монголд салбараа нээх хүсэлт тавьсан тухай УУХҮЯ-ны Газрын дарга Ч.Чулуунбат ярьжээ

2018 оны 10 сарын 12

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн /УУХҮ/-ийн сайд Д.Сумъяабазар хойд хөршид очиж, "Роснефть" компанийн Ерөнхий захирал И.И.Сечинтэй уулзсан талаарх албан мэдээ бол гарсан. Тэгвэл уулзалтын зорилго нь "Роснефть" компанийн зүгээс Монголд салбараа нээх хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсантай холбоотой гэдэг мэдээллийг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр өгөөд буй. Тэрбээр өөрийн сошиал хуудаснаа энэ талаар бичихдээ “Засгийн газрын зүгээс энэхүү мэдээллийг ихэд нууцалж байгаа бөгөөд монополь компаниуд нөлөөлөхөөр чармайж эхэлжээ. Дур зоргоороо авирладаг, Засгийн газраас татаас аваад сурчихсан нефть импортлогч компаниудын хандыг дарах болжээ” гэсэн байгаа юм.

О.Бямбадэлгэртэй холбогдож, өөрийнх нь хэлж ярьж буй мэдээлэл бодитой эсэхийг асуухад, “УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат “Роснефть” манай улсад салбараа нээх санал тавьсан талаар ярьсан. Мөн өөр албаны эх сурвалжууд ч энэ талаар ярьж байгаа” гэлээ.

УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат

УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат

Ер нь бол “Роснефть” компани манай улсад ШТС-уудаа оруулж ирэх тухай сэдэв өмнөх засгуудын үед ч яригдаж байв. С.Баярыг Ерөнхий сайд байхад “Роснефть”-ийн  100 ШТС Улаанбаатарт үүдээ нээх нь гэж ч бичигдэж байлаа.

Харин энэ засгийн үед “Роснефть” компанийн хүсэл зорилго хийгээд манай эрх ашиг хэрхэн уялдах вэ гэдэг нь анхаарал татаж байна. Монгол улсын түлшний хэрэглээний 30 хувийг жижиглэнгийн, 70 хувийг уул уурхай, үйлдвэрлэлийн хэрэглээ эзлэдэг. “Роснефть”-ийн  ШТС-ууд орж ирлээ гэхэд жижиглэнгийн зах зээлд үйлчилгээ үзүүлэх талаар яригдаж буй аж.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны хувьд шатахууны зах зээлд чөлөөт өрсөлдөөн тогтох ёстой, монополь импортлогчдоос татгалзах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Мөн шатахууны импортыг ам.доллараар бус рубль болон бусад валютаар авах ёстой гэж үзэж байгаа юм.

Тэгвэл УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат энэ талаар хэлэхдээ “2014 онд “Роснефть” компанитай байгуулсан гэрээнд төлбөрийг өөр валютаар хийх боломжтой талаар тусгасан байдаг” гэсэн хариултыг өгч байгаа юм.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.156) 2018 оны 10 сарын 14

нефть импортлогчоос гадна хувийн хэвшлийн гэх тодотголтой худалдааны нөхдийн шунал хөдөлж худал шалтаг зааж үнэ нэмдэг мод бий шүү

0  |  0
Зочин(49.0.218.71) 2018 оны 10 сарын 14

Үндэсний шилдэг гэсэн нэртэй монополь хэдэн шатахуун импортлогч ард түмнээ арай дэндүү шулдагшдээ. Тэгээд намдаа хандив өгөөд буцаагаад үнэ нэмж ард түмнээс шулаад авчихдаг татвараас ч чөлөөлөгдчихдөг. Арай дэндүү. Тэгэхээр ардууд хямд бензин авч байвал болж байна.

0  |  0
Зочин(202.126.89.238) 2018 оны 10 сарын 13

Маш зөв яаралтай оруулж ирж энэ хэдэн шулаачдыг дарж өгөх хэрэгтэй мөн манайхан хамгийн муу хольцтой шатахуун зардаг .орос руу гараад та нар машиндаа бензин хийгээд үзээрэй монголд 15 зарцуулдаг машин оросын бензин хийхэд 12-13 болдог юм.Дараагийн ээлжинд гадны банкуудыг оруулж ирээд бүх зүйл хэвийн болно доо.

0  |  0
Mgl(103.26.193.57) 2018 оны 10 сарын 13

Ard tumend nen ashigtai.

0  |  0
zochin(66.181.185.158) 2018 оны 10 сарын 13

mongold nefti bolowsruulakh uyldwer baryulakhguy gesen l sanaa , muusayn orosuud mongolyg khezeech saynaar uzeji baygaaguy

0  |  0
ИРгэн(202.9.42.124) 2018 оны 10 сарын 13

Зөв

0  |  0
Болиочээ оросууд(103.229.122.55) 2018 оны 10 сарын 13

үхэрнүүд Роснефть оруулж ирэхийг дэмжиж тэнэгтээд байхийн Дорноговь аймгийн Алтан ширээ суманд Энэтхэгийн зээлээр баригдаж буй шатахууны үйлдвэрийг гацаах гэж Роснефть Монголд зарах шатахууны үнээ нэмсэн шүү дээ

0  |  0
Зочид(64.119.17.123) 2018 оны 10 сарын 13

Оруулж ирэх нь зев унэ нь ч хямд байх болно

0  |  0
?зочин(64.119.17.123) 2018 оны 10 сарын 13

Оруулж ирэх нь зев

0  |  0
zochin(139.5.217.245) 2018 оны 10 сарын 12

DELHII DEER SHATHUUNII UNE BUURCH BAIHAD MONGOLIIN IMPORTLOGCHID ZOHIOMLOOR NEMDEGIIG BOLIULNA

0  |  0
zochin(139.5.217.245) 2018 оны 10 сарын 12

tserguudeer tz taviulah gemt hereguu ner toriin asuudaluu

0  |  0
zochin(139.5.217.245) 2018 оны 10 сарын 12

TSERGUUD BUTEEN BAIGUULALTAD OROLTSOH N GEMT HEREG BISH YAMARCH UED BELEN BAIMAAR

0  |  0
Б(202.179.24.36) 2018 оны 10 сарын 12

Монополь зах зээлийг хурдан шахаж өрсөлдөөнийг хурдан бий болгох хэрэгтэй

0  |  0
Б(202.179.24.36) 2018 оны 10 сарын 12

Бизнест өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Элдэв зөвшөөрөл лицензийг багасгаж монополийг байж хөгжинө.

0  |  0
ZOCHIN(220.235.80.150) 2018 оны 10 сарын 12

GOL N ORSOLDOON BII BOLNO.UNE BUUJ L BVAL.BURUU ALGA.

0  |  0
Зочин(202.9.42.58) 2018 оны 10 сарын 12

Орж ирвэл өрсөлдөөн буй болно. Манай нефтийн хэдэн монопол компани түүгээр тэжээгдэдэг намууд хүнд байдалд орж ард түмэн хожино. Үүнтэй нэгэн адил гадны банкийг оруулах хэрэгтэй.

0  |  0
Зочин(61.47.115.82) 2018 оны 10 сарын 12

Цэвэр Баттулгын бизнэсс

0  |  0
zochin(103.212.117.138) 2018 оны 10 сарын 12

naadxaa neelguulee ch muusain bizdaa naraa

0  |  0
Ц(202.72.247.14) 2018 оны 10 сарын 12

Еөрөнхий сайдаа боломж байна шүү. Оруулаад ирвэл гоё

0  |  0
Bo(202.72.247.14) 2018 оны 10 сарын 12

Yamarch biizniist ursulduun baih shaardlagtai. Manai heden monopool bolson kampaanuud ard tumnee shulhaas uur yum medehgui.

0  |  0
зочин(202.55.188.39) 2018 оны 10 сарын 12

Ашгүи дээ.

0  |  0
хн(103.229.123.234) 2018 оны 10 сарын 12

дэмжиж байна

0  |  0
Зочин(66.181.184.141) 2018 оны 10 сарын 12

Маш зөв шийдвэр ”Роснефть”-ийг оруулж ирэх хэрэгтэй Дээр нь гадаадын Арилжааны Банкуудыг оруулж ирэн дотоодын Банк нэртэй шулаачдын бүлэглэлийг дарж авбал зохино

0  |  0
Top