Монгол Улс Дэлхийн Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэн орно

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Чуулганы өнөөдрийн /2018.10.12/ нэгдсэн хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэн, 77.8 хувийн саналаар соёрхон баталлаа.

Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор 32 улс нэгдээд байгаа аж. Хэлэлцээрт нэгдсэн улс орнууд нь цэргийн зориулалтаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгах, хэлэлцээрийн хавсралтад тусгагдсан тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх зохицуулалтыг өөрийн орны хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байна.

Иргэний нисэхийн салбар нь нийгэм эдийн засгийн онцгой чухал бүрэлдэхүүн болохын хувьд агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн цаашдын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг хялбаршуулах, Засгийн газраас татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар танилцуулав.

Монгол Улс нэгдэн энэ хэлэлцээрт нэгдэж орсноор юуны өмнө агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж хялбаршуулах, ингэснээр арилжааны агаарын тээврийн салбараас гадна хөдөө аж ахуй, түргэн тусламжийн, хувийн хэрэгцээний зэрэг ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм байна. Зорчигч тээврээс гадна цэргийн зориулалтаас бусад бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, хөлгийн бүрэлдэхүүн хэсэг болох эд ангиуд, газар дээрх нислэгийн бүх дадлагажуур татвараас чөлөөлөгдөх боломжтой болно. Түүнчлэн агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх экспортын үйлчилгээ өргөжин хөгжих таатай нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.

Салбарын сайд Я.Содбаатар энэ талаар хэлэхдээ “Монгол Улсын хууль тогтоомжид зорчигч тээврийн агаарын хөлөг, түүний сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалттай. Харин ерөнхий зориулалтын агаарын хөлгийн хувьд татвараас чөлөөлөх зохицуулалтгүй учраас “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын хөлгийг татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдэж, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм. МИАТ компанийн зардлын 27 хувийг шатахууны үнэ эзэлдэг. Иймээс шатахууны үнийг тогтвортой байлгах, хямдруулах зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ чиглэлд анхаарч ажиллана гэв.  

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.70.33.242) 2018 оны 10 сарын 14

kkkk 60 terbumaasaa salaachee

0  |  0
зочин(103.229.122.124) 2018 оны 10 сарын 14

Том том олон улсын гэрээнд дүрэм журам цаасан дээр буклгаад байдаг зам тээвэр иргэний нисэх нь 60 тэрбумын схемээр хүн алж хүрээ талдаг юу ч хийхээс сийхгүй алуурчин луйварчдаар дүүрээд байдаг хөгийн ч юм даа энэ салбар яамууд улам л мангуу маанаг үхэрнүүдээр дүүрч байна шүү онгоцныхоо тоог мэдэхгүй даргатай л газар гэж байх уу шившиг

0  |  0
Иргэн(202.126.89.23) 2018 оны 10 сарын 13

ИНЕГ-т байгаа балайнуудаасаа салаачээ?!

0  |  0
kkkk onigoo(66.181.182.80) 2018 оны 10 сарын 13

uhsen baasaaraa myagmarsurend gej ter chin alyylj bn parlament deer kkkk ydkui Sodko saikhansureng zailyylah baihaa

0  |  0
zochin(122.201.21.125) 2018 оны 10 сарын 12

rash ubtz geseer agaariin teevree orhison

0  |  0
chimegee(202.70.33.242) 2018 оны 10 сарын 12

сайд Я,Содбаатар агаарын тээврийг хариуцсан Д.Мягмарсүрэн нарт Амжилт хүсье,Ажилаа сайхан л эхэлж бна,

0  |  0
Top