Тарьсан модоо арчилж, ургуулж байхыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 13

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. “Хүн бүхэнд цэвэр агаар, мод бүхэнд ус” гэсэн уриатай мод тарих энэ намрын ажиллагаанд 20 гаруй байгууллага оролцож 500 орчим мод тарив.  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нээлтийн арга хэмжээнд оролцож,-Экологийн тэнцвэргүй байдал цөлжилтийн эсрэг хүмүүс бидний хийж чадах хамгийн том ажил бол мод тарих юм гэлээ. Мөн  байгууллага, иргэдийг тарьсан модоо арчилж ургуулж байхыг уриаллаа.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top