Монголд хоккейн ордон барихад Путинээс тусламж хүсэв

ОХУ-ын Ульяновск хотод аравдугаар сарын 10-12-нд "Россия - спортивная держава" форум болж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүрэлцэн ирсэн юм. Форумын үеэр Владимир Путинтэй ОХУ-ын хоккейн холбооны тэргүүн, домогт хаалгач Владислав Третьяк уулзан, хэдэн минут ярилцсан нь сэтгүүлчдийн хараанаас мултарсангүй.

"Коммерсант" сайтын сэтгүүлчид Третьякаас Ерөнхийлөгчтэй юуны талаар ярилцсаныг нь сонирхоход Третьяк "Монголын тухай" гэж хариулсан байна.

Алдарт хаалгач өнгөрсөн есдүгээр сард Монголд айлчилсан билээ. Тэр үеэр манай хоккейн холбооныхон Монголд битүү цэнгэлдэх хүрээлэн барихад тусламж хүссэн юм. Владислав Третьяк энэ талаар В.Путинтэй ярьж, Монголын хоккейн хөгжлийн төлөө хөөцөлдөж яваа нь энэ байжээ.

Третьяк мөн "Коммерсант" сайтын сэтгүүлчид "Монголчууд 3-хан мянган хүний багтаамжтай ордон барьж өгөхийг хүссэн. Сайн харилцаатай байгаа дээрээ тэдэнд туслаж, ордон барьж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол канадчууд өрсөөд Монголд бариад өгчихнө. Тэнд "Роснефть" НХН-ийн Ерөнхийлөгч Сечин бүгдийг удирддаг. Тэр тусалж чадна, туслана гэдэгт нь ч итгэж байна" гэж хэлжээ. Олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн 10 удаагийн аварга В.Третьяк ийнхүү Монголд битүү ордон бариулахад "Роснефть"-ийг оруулах гэж В.Путинтэй ярилцаж яваа бололтой.

ЭХ СУРВАЛЖ: asiarussia.ru

Орчуулж нийтэлсэн: ub.life

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 8 )

Зочин [ 103.26.192.43 ]      |     2018 оны 10-р сарын 15 -нд, 05:33 минутанд

Монголчууд их багагүй хулгайч , одоо шагайсан болгоннс юм гуйдаг болжээ....

зочин [ 66.181.178.65 ]      |     2018 оны 10-р сарын 15 -нд, 01:58 минутанд

Путингээс Монголд бензиний үнийг тогтвортой байлгахыг гуйчих хүн бна уу

we [ 64.119.24.184 ]      |     2018 оны 10-р сарын 14 -нд, 22:05 минутанд

za yhev teruugeer. guih um bval uur umand gui

хаагачин [ 103.212.119.16 ]      |     2018 оны 10-р сарын 14 -нд, 12:58 минутанд

за монголчуудаа оросын роснефть орж ирээд манай монголын шатахуун зөөж жижиглэн зардаг даварсан хулгайч нарын хоншоорыг тас цохиж шатахууны үнэ буурч л байвал болох нь тэр.Монголын шатахуун экспортлогч нар авахгүй дээ яадаг юм муусайн халтар жолооч нар гэж үздэг. Төрдөө захирагдахгүй эрх мэдэлтнүүддээ хэдэн халтар төгрөг өгчихсөн түүгээрээ гул барьж нэмлээ шүү гэхэд холбогдох яам агентлаг нь нам муу юм холуур өнгөрөөсэй гэж залбирдаг шүү.Батхүү хоригдохоосоо өмнөхөн би Алтжингаа бөмбөгөр нь шатахад 14 сая доллараар ШТС .г нь худалдаж авсан гэж хэлснийг монгол түмэн мартаагүй байгаа.

Орос [ 103.10.21.122 ]      |     2018 оны 10-р сарын 14 -нд, 12:20 минутанд

Энэ сэтгэгдэл бичиж байгаа Монгол үүлдэрийн малуудыг ээ. Миний чиний бичиж байгааг монгол хэл мэддэг Орос хүн уншиж байгаа ш дээ. Хужаанууд илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрдэг , усч хийсэн сэгсэрдэг гэдэг Энэ үгэн дээр монголын чихэнд гэж нэмж орулах нь тун зөв юм байна

Бат [ 202.9.43.162 ]      |     2018 оны 10-р сарын 14 -нд, 09:35 минутанд

Монголчууд даанч боломж нь болохгүй байгаа болхоос том сэтгэх юм аа гаднаас авсан өр хоосон хонож байж л ордон

Зочин [ 202.179.26.66 ]      |     2018 оны 10-р сарын 14 -нд, 05:22 минутанд

centerra gold chine bas l dornodiin tsagaan-ovoogoor baritsaalj ordon barih sanalaa helj baisan biz dee

zochin [ 103.229.121.25 ]      |     2018 оны 10-р сарын 14 -нд, 04:27 минутанд

hokeyn ordnoor mongolyg shatakhuunaaraa baritsaalakh ni

Go to top of page