”Алтан баззер” хүртсэн авьяаслаг залуу Б.Дуулга

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

"Авьяаслаг монголчууд 3" шоуны шинэ дугаар өчигдөр /2018.10.14/ үзэгчдэд хүрлээ.

Шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Дуулга барилгын багаж хэрэгслээс түлхүү бүрдсэн хөгжмийн зэмсгээр гайхалтай ая тоглосноор алтан баззерын эзэн боллоо. Түүнийг үзүүлбэрээ үзүүлж дууссаны дараа сэтгэл нь хөдөлсөн хөтлөгч Б.Мандуул өөрийн давуу эрхийг эдэлж, алтан баззераа зориулсан. 

Б.Дуулга өмнө нь 2016 онд "Авьяаслаг монголчууд" шоунд оролцож, эхний шатандаа тэнцсэн ч шилдэг 32-т үлдэж чадаагүй байна. Тэрбээр өөрийнхөө чадварыг батлан харуулах гэж “Авьяаслаг монголчууд 3” шоуны тайзнаа эргэн ирсэн нь зөв болжээ . Хүн хөдөлмөрлөвөл боломжгүй зүйл гэж үгүй. Түүний үзүүлбэр олон залууст урам зориг өгсөн биз ээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(122.201.31.166) 2018 оны 10 сарын 16

Chi daldiig haragch uu.Zugeer ch hun yum biluu.Huniig gadna talaas ni haraad yanz bureer heldeg humuus uursduu hachin uzliin humuus baigaa daa

0  |  0
Ffff(66.181.181.86) 2018 оны 10 сарын 15

Yag gomo sejgiin

0  |  0
Top