Гурван удаагийн үйлдлээр 20 орчим тарвага оруулахыг завджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

Зам, тээврийн зөрчил төдийлэн буурахгүй байна. Орон нутгийн замд хурд хэтрүүлэх,  ачааны машины даац хэтрүүлэх,  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодох, хууль бусаар агнасан тарвага оруулахыг завдах зэрэг зөрчил тасардаггүй аж.

Замын цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын нийслэлийн  Сонгинохайрхан дүүрэг дэх хяналтын пост дээр ажилладаг Замын цагдаагийн ажилтан, цагдаагийн ахлагч Д.Батчулуун “Зам тээврийн өрчлүүд улирлын чанартай гардаг. Намрын ургац хураалтын үеэр даац хэтрүүлэх өвөл хулгайн мал, махны зөрчил гэхчлэн үргэлжилдэг. 2018 оны 10 дугаар сарын 1-нээс өмнө хууль бусаар агнасан 86 тарвагыг 10 гаруй удаагийн үйлдлээр оруулахыг завдсан зөрчлийг илрүүлсэн. 10 дугаар сарын 1-нээс хойш гурван удаагийн үйлдлээр 20 орчим тарвага оруулахыг завдсан зөрчил илрүүлээд байна” гэж ярилаа. 

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top