Гималайн нуруунд есөн уулчин осолджээ

Гималайн ууланд авиралт хийж байсан таван Өмнөд Солонгосын уулчин, дөрвөн Балба гаралтай хөтөч нар цасан шуургад өртөж, амиа алджээ. Амь үрэгдсэн уулчдыг дэлхийн 14 ноён оргилд гарч, рекорд тогтоосон Ким Чанг-хо ахалж байсан аж.

Катманду хотоос 215 км зайд орших 7193 метр Гуржа ууланд байрлуулсан баазын ойролцоо уулчдын цогцсыг олсон байна. Цасан шуургыг өнгөрөөх зорилгоор 3500 метрийн өндөрт байгуулсан тэдний кемп цасны нурангид өртсөн аж.

2013 онд Ким Чанг-хо дэлхийн 14 ноён оргилд хүчил төрөгчийн баг хэрэглэлгүй, хамгийн хурдан хугацаанд гарч, рекорд тогтоосон юм.

Эх сурвалжийн мэдээлснээр Франц, Канад, Швейцарын уулчдын баг мөн сураггүй алга болоод байгаа бөгөөд эрлийн баг ажиллаж байгаа аж.

Дэлхийн 14 ноён оргилуудын 7 нь Балба улсад байдаг бөгөөд намрын авиралтын улирал эхлээд байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page