ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу пүрэв гаригт ирнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

   ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу энэ пүрэв гарагт буюу аравдугаар сарын 18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2018 оны дөрөвдүгээр сард ОХУ-д болсон Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хуралд оролцох үеэр С.Шойгу Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэйгээ илэрхийлж байжээ. 

Монгол Улс, ОХУ-тай батлан хамгаалахын салбарт нягт хамтын ажиллагаатай.  ОХУ цэргийн боловсон хүчин бэлтгэх, цэргийн хамтарсан сургууль хийх, цэрэг, техникийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд Монгол Улсад туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн. Ийнхүү хойд хөршийн Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу манай улсад айлчлал хийх болсон нь багагүй анхаарал татаж байгаа үйл явдал юм.


С.Шойгу гэж хэн бэ?

В.Путины хамгийн итгэлт хүний нэг хэмээдэг. Түүнийг монгол цустай гэдэг бөгөөд Сергей Кужугетович Шойгу нь Тувагийн автономит мужийн Чадан хотод 1955 оны тавдугаар сарын 21-ний өдөр төржээ. Аав нь тува, ээж нь орос.

1977 онд Красноярскийн политехникийн институтыг барилгын инженер мэргэжлээр төгсч, Красноярск хотод мэргэжлийнхээ дагуу 15 жил ажиллажсан.

1990 онд Москва хотод Архитектор, барилгын улсын хорооны орлогч даргаар томилогдсон.

1991-1994 онд ОХУ-ын иргэний хамгаалалт, онц байдлын улсын хорооны дарга, 1994-2012 онд ОХУ-ын Онц байдлын сайд,  2012 оны 4-11-р сарын хооронд Москва мужийн захирагчаар ажиллаж байсан.

2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар дахин  томилогдсон. 

1977 онд дэслэгч цолтой байсан С.Шойгу 1993 онд шууд хошууч генерал цол хүртэж байжээ.

"Нэгдмэл орос" намыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд Д.Медведев нарын улстөрчид эл намд  багтдаг. С.Шойгу ОХУ-ын Зэвсэгт хүчнийг шинэчлэх эрс бодлого, чиглэлийг бодит амьдралтай нийцүүлэн өөрчилж байгаа хэмээн үнэлэгддэг. 

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.42.148) 2018 оны 10 сарын 16

Манай цус нэгт ах шүү дээ энэ их гүрнии бхя сайд гэдэг мундаг хүн юм аа

0  |  0
Сэтгүүлч (103.57.92.104) 2018 оны 10 сарын 16

Тува ЗХУ-ын үед Автономит БНУ байсан. Чадан бол Районы төв жижиг тосгон. Шойгу Красноярскийн Политехникийн дээд сургууль төгсөөд нутагтаа ирээгүй, Красноярскийн хязгаарын жижиг хотуудад мэргэжлээрээ ажиллаж байсан. Барилгын трестийн дарга хүртэлх л алба хашиж байсан. Ельцин ЗХУ-ын Барилгын улсын хорооны дарга байхдаа Москвад татсанаар олны танил болж эхэлсэн түүхтэй. Онцгой байдлын улсын хорооны дарга, сайдаар ажиллаж нэрд гарсан. 2012 онд Батлан хамгаалахын сайдаар анх удаа томилогдсон. Содон намтар түүхтэй хүн. Намтар судлалаар маш сайн сэтгүүл гаргадаг танай сайт хүмүүсийн намтарт нягт ханд

0  |  0
Top