АТГ 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ

Авлигатай тэмцэх газраас 2018 оны аравдугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй найман гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, гурван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 7 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн есөн хэрэг хүлээн авсан бөгөөд 350 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 336 хэрэг шалгагдаж байна.

Эх сурвалж: АТГ

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page