”Эрдэнэс Тавантолгой” ээлжит бус хурлаа ДАХИН хийнэ

2018 оны 10 сарын 18

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал энэ сарын 8-ны өдөр болж, ТУЗ-ийн гишүүдийг баталсан. Гэхдээ компанийн дүрэм болоод хараат бус гишүүд томилох асуудлыг хэлэлцэж чадалгүй тарсан. Тэгвэл ээлжит бус хурлыг энэ сарын 19-ний  өдрийн 10.00 цагт компанийн байранд үргэлжүүлэн хийхээр болжээ.

Хурлаар Засгийн газрын 2018 оны 245 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбоотой зарим асуудлын хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох, сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2018 оны ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгдлээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top