Баянзүрхчүүд 6380 мод тарьжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтийн мод тарих үндэсний өдөр болгосон билээ. Баянзүрхчүүд жил бүр дүүргийнхээ нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхтэй оролцдог.

Тухайлбал өнгөрсөн бямба гарагт болсон Бүх нийтийн мод тарих өдөрт дүүргийн 132 аж ахуй нэгж байгууллагын 2558 иргэн оролцож нийт 6380 мод тарьсан байна.

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top