Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэнд тэтгэмж олгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, Япон цогцолборын орчимд эрэн сурвалжлагдаж байсан сэжигтнүүдийг саатуулан, шалгах үедээ халдлагад өртөж, амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийг маргааш (2018.10.19) сүүлчийн замд нь үднэ.

Эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар “Тоёота прадо” маркийн автомашинтай эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг машинаар чирч, биед нь хүнд гэмтэл учруулсан. Талийгаачийн гавлын яс цуурч, тархи бяцарсан, тархинд цус харвасан гэсэн оноштойгоор Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн, мэс засалд орсон ч хагалгааны дараах хүндрэлийн улмаас амь насыг нь аварч чадаагүй юм.

 

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийн ар гэрийнхэнд туслах, санал санаачлага иргэдийн дунд ч гарч байна. Талийгаач Д.Батсайхан 41 настай. Цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан, тэтгэвэртээ гарахаар шаардлагатай баримт бичгүүдээ бүрдүүлээд байсан аж. Дөрвөн хүүхэд нь өнчирч, хань, 80 настай ээж нь харуусал тээн үлдэж байна.  Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэнд цагдаагийн байгууллага, төрөөс хуулийн дагуу олгогдох тэтгэмжийг нь өгөх үү гэдэг асуулт тодорхой хариултгүй байна. Уг нь, Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэж заасан байдаг ажээ. Энэ дагуу  10 жилийн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаар тооцож ар гэрийнхэнд нь олгохоор байгаа юм. 

Ар гэрийнхэнд нь мөнгөн тусламж үзүүлжээ

Нийслэл хотынхоо иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоож,  эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг илрүүлэхээр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Д.Батсайханд иргэд, төрийн байгууллагын удирдлагууд эмгэнэл илэрхийлсээр  байна.

Талийгаачийг нийслэлийн Цагдаагийн газрын байрнаас сүүлчийн  замд нь үднэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар  өчигдөр (2018.10.17) ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс ар гэрийнхэнд нь 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Мөн  нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа захирамж гаргаж, буцалтгүй мөнгөн тусламж олгожээ.

Тусламжийг тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа нар өчигдөр (2018.10.17) ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, талийгаачийн ах дүү, гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлжээ. Мөн Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Цагдаагийн газраас ар гэрийнхэнд нь дэмжлэг,  тусламж үзүүлж байгаа аж.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sheke(66.181.186.29) 2018 оны 10 сарын 18

yiliin yr

0  |  0
Иргэн(45.117.35.10) 2018 оны 10 сарын 18

Орон сууц өгөх хэрэгтэй.Муу ээж нь хэдэн ач нартайгаа дулаан өвөлжөөд,гэр бүлийн хүн нь ажил төрлөө сэтгэл зовохгүй хийнэ шүү дээ.4 хүүхэд өсгөнө гэдэг ч том даваа шүү.Түлээ нүүрс ус түлээ гэж санаа зовохгүй орон сууц өг л дөө.

0  |  0
Иргэн(202.179.10.34) 2018 оны 10 сарын 18

Тор торд зутгэсэн хунээ ар гэрииг нь 10 саяар харж болохгуишдээ Баир огооч 76 минь

0  |  0
Зочин (66.181.165.182) 2018 оны 10 сарын 18

Орон сууц өгч чадахгүй юм болов уу. олон нялх хүүхэд үлдэж байна шүү. Баатаржав дарга санаачлаад хөөцөлдвөл болмоор юм. Нэг муу түрүүлсэн бөхөд өгдөг биз дээ.

0  |  0
Irgen(202.170.71.39) 2018 оны 10 сарын 18

Duruviin durvun nyalh huuhed nastai eej uldej bna. tsaashid hetuu ue zunduu bolno bair ugsun ni deer shu ene tur zasag. Neg udaagiin mungu yuch bish shu. Gaduur buh yumnii une ussun bga. Dulaan bair uguuch.

0  |  0
Зочин(202.179.25.183) 2018 оны 10 сарын 18

Хэдэн халтар цаасны оронд байр өгчихсөн нь дээр биз дээ, нялх хүүхдүүд үлдэж байгаам чинь дулаан амьдраг хөөрхийс

0  |  0
Top