ӨДРИЙН ЗУРХАЙ: Нумынхан бусдаас ялгарна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

ДОРНЫН ЗУРХАЙ

2018.10.19. Баасан гараг. Билгийн тооллын 10

Намрын адаг хар нохой сар, Хоёр хар мэнгэтэй Хөх бич өдөр

  • Наран ургах шингэх: 07.17-17.58

  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ

  • Барилдлага: Идэр

  • Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

ӨРНИЙН ЗУРХАЙ

Хонь

Та авьяас чадвар, мэргэжлийн туршлага ихтэй ч өнөөдөр бас нэгэн шинэ зүйл сурна. Сурахад хэзээ ч оройтдоггүй болохоор танд амжилт хүсье. Эргэн тойрондоо болж буй зүйлд нүд, чихээ нээлттэй байлга.

Үхэр

Хийж буй зүйлдээ бүх сэтгэлээ зориулж ядрах хэрэггүй. Хүнд ажлыг техникийн тусламжтайгаар хий. Аливааг бүү хүндрүүл гэх уриа өнөөдөр танд зориулагдана.

Ихэр

Хүмүүстэй амархан хэл амаа ололцоно. Ажил хэргээ ч хялбархан гүйцэтгэх нь. Шинэ санаа, төлөвлөгөөгөө ярилцаж, цаг алдалгүйгээр хүмүүст сэтгэлээ нээ.

Мэлхий

Ямар ч шинэ төсөл амжилт олно. Байр суурь тань хүчтэй, оюуны чадвар сайн байна. Гол зүйл дээрээ төвлөрснөөр та удахгүй том зүйлд хүрэх болно.

Арслан

Санаа бодлоо цэгцлэхэд амаргүй байх нь. Эсвэл та санаа бодлоо цаасан дээр буулгах хэрэгтэй болно. Үүнийг бол хялбархан хийнэ. Юу чаддагаа хийж, эсвэл биеийн хүчний ажил хий.

Охин

Өглөөнөөс эхлээд л яаралтай ажил хүлээж байна. Өнөөдөр та тухтай амарч сууж амжихгүй. Иймээс ажлуудаа нэг нэгээр нь барьж аваад хий. Үймээн шуугианаас хол байгаарай.

Жинлүүр

Өөрийнхөө тухай бодох өдөр. Эргэн тойрныхоо хэн нэгнийг бухимдуулж магадгүй. Таны хийсэн ажил үнэлэгдэнэ.

Хилэнц

Бусад хүн таныг юу ч хийхгүй байна гэж харж болох ч үнэн хэрэгтээ та өнөөдөр цагаа маш зөв хуваарилсан. Өнөөдөр асуудлыг тайвнаар шийд.

Нум

Хэд хэдэн ажлыг зэрэг хийж чадна. Эрч хүч, хурц ухаан, хурдаараа та бусдаас ялгарна. Хүмүүс танд атаархах өдөр.

Матар

Өөрийнхөө чадварыг мэдрэх өдөр. Ямар ч ажлыг өөртөө ашигтайгаар гүйцэтгэж чадна. Бусдаас магтаал сонсохдоо нүүр бардам байна.

Хумх

Өнөөдөр эрч хүч тань жинхэнээсээ ундарна. Шийдэмгий байдлаараа гайхагдана. Гэхдээ бодлогогүй алхам бүү хий.

Загас

Анхааралтай бай. Ялангуяа тоо, мөнгө, чухал баримт орсон ажилд анхааралтай ханд. Иймээс та аливааг сайн унш. Ингэхгүй бол хүмүүс таны итгэмтгий байдлыг ашиглаж мэднэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top