ӨДРИЙН ЗУРХАЙ: Үхрийнхнийг олон гэнэтийн бэлэг хүлээж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 20

 ДОРНЫН ЗУРХАЙ

2018.10.20. Бямба гараг. Билгийн тооллын 11

Намрын адаг хар нохой сар, Нэг цагаан мэнгэтэй Хөхөгчин тахиа өдөр

  • Наран ургах шингэх: 07.18-17.56

  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно

  • Барилдлага: Шид

  • Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, хувцас хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

ӨРНИЙН ЗУРХАЙ

Хонь

Ямар нэг зүйлээ алдаж магадгүй тул цэгцтэй, анхааралтай байгаарай. Бусдаар бол таны хувьд өнөөдөр муугүй байх нь.

Үхэр

Өдрийн турш олон гэнэтийн бэлэг таныг хүлээж байна. Энэ өдөр танд шинэ хуудас болно. Олон хүнтэй уулзаж, яриа хөөрөө өрнүүлэх нь ээ.

Ихэр

Эргэн тойрны хүмүүсээсээ болж завгүй байх өдөр. Гэхдээ та өөрийнхөө хийх зүйлүүд дээр төвлөрөхийг хичээгээрэй. Тэвчээр шаардана.

Мэлхий

Өнөөдөр та очих ёстой газрууддаа дандаа хоцрох магадлалтай. Болзоондоо ч хоцорно. Гэхдээ амьдрал үргэлжилсээр байна.

Арслан

Маргаан дундаас олон зүйл гарч болох ч үнэн гарахгүй гэдгийг сана. Ажилдаа ядарна. Эргэн тойрныхноосоо шүүмжлэл сонсч ч магадгүй. Иймээс хүчээ гамна.

Охин

Анхааралтай байхад илүүдэхгүй. Санаачилгыг гартаа ав. Бусад зүйл танаас шалтгаална. Өрсөлдөгчдөө хүчээ харуулсан нь дээр.

Жинлүүр

Хөдөлмөрлөөд ялалт олж харахгүй. Эсрэгээрээ уналт, хүчгүйдэлт мэдэрнэ. Иймээс аль болох чөлөөтэй байж, амарсан нь дээр.

Хилэнц

Хэвийн дэглэмдээ эргэн ороход таатай. Өглөө шүршүүрт орж, сайхан хөгжим сонсоод гар. Эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй, эерэг байгаарай.

Нум

Ажилдаа хэт их эрч хүч гаргавал ядарна. Өнөөдөр хийх зүйлийнхээ талыг маргааш болгож хойшлуулмаар санагдана. Энэ нь ч зөв. Дараагийн удаа та илүү сайн хийх болно.

Матар

Өөрийнхөө дүрмээр тогло. Хүсэл сонирхолоо өнгөлөн торд. Бусдын санаа бодлыг бус өөрийнхөө дотор юу болж байгаа руу өнгийж харах өдөр.

Хумх

Аз жаргал гэдэг бол мөнгөнд байдаггүй. Бүхий л өдөр төлөвлөгөө зохиох бололтой. Бодит байдлаас бүү тасраарай.

Загас

Завсарлага авах өдөр. Ингэснээр та нууц авьяасаа нээх болно. Өнөөдөр тайван, унтаа гэж хэлж болохоор байх нь хэвийн зүйл.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.181.44) 2018 оны 10 сарын 20

mongoor erh medel ner aldariig avdag erdemted ingedeggui

0  |  0
zochin(66.181.181.44) 2018 оны 10 сарын 20

MONGOOR ERH MEDEL ZUGAA TSENGEL HOERIIN ALI NEGEND

0  |  0
Top