Шинэчилсэн дүрэмтэй холбогдуулан сургалт зохион байгууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Хорин нэгэн аймаг, алслагдсан гурван дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагчдад ирэх сарын 1-ээс эхлэн мөрдөх Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн сургалтыг  цахим хэлбэрээр зохион байгууллаа.

“Замын хөдөлгөөний дүрмийн өөрчлөлт, шинэчлэл” сэдэвт сургалтыг Тээврийн цагдаагийн алба, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв хамтран зохион байгуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн баталсан бөгөөд ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top