Замын хөдөлгөөний дүрмийн сургалтад 200 гаруй алба хаагч хамрагдлаа

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны аравдугаар сарын 19-ний өдрийн А/333 дугаар тушаалаар нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын жолооч бүрэлдэхүүнд “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм” сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд зохион байгууллаа.

Сургалтад Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Давтан сургалт, сэргээн заслын төв, Улсын нөөцийн салбарын 200 гаруй жолооч хамрагдаж, ирэх арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөх “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм”, гал унтраах болон шуурхай албаны автомашин, техникийн аюулгүй байдлын талаар онолын мэдлэгээ дээшлүүллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top