Зарим хэвлэлээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы эзэмшдэг "Болд Төмөр Ерөө гол" ХХК-ийг хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл гарах болсон билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас дараах зүйлийг тодрууллаа.
Тэрбээр "Би сонссон, үзэж амжаагүй байна. Өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд, Сайншандад ажилласан. Ирэнгүүтэй гадагшаа хуралд явчихаад ирлээ. Гэхдээ хүмүүсээс хальт сонссон. Тэр н.Батсайхан гэдэг нөхрийг бага зэрэг танина. Хэвлэлийн хурлынх нь яриаг сонсох нь ээ, гүтгэлгийн шинжтэй зүйл л ярьсан юм билээ. Би хоёрын хооронд тэр намайг гүтгэсэн гэж ярьж суухгүй, хуулийн байгууллагаар шалгуулна. Өнөөдөр шалгуулахаар хуулийн байгууллагад өргөдлөө өгсөн" гэв.
Түүнчлэн "Манай "Болд Төмөр Ерөө гол" буюу надтай хамаарал бүхий компани ямар нэгэн хууль бусаар лиценз эзэмшээгүй. Түүгээр ч зогсохгүй нинжа маягаар 14, 15 жил ажиллана гэж байхгүй шүү дээ. Бүгд хууль ёсны хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс би тайлбарлахаас илүүтэй хуулийн дагуу асуудлыг шийдэх нь зөв. Харин Батсайхан гэдэг нөхөр хоёр, гурван жилийн өмнө манайхаас мөнгө зээлсэн юм билээ. Ойролцоогоор 100-аад сая төгрөг. Манай компани хөрөнгө оруулалттай хамтарсан аж ахуйн нэгж учраас санхүү, аудит ирээд өр зээлээ нэхсэн байдаг. Гэтэл тэр өр, зээлээ төлөхгүйн тулд ийм бохир аргаар намайг гүтгэж байна л даа. Энэ нь надад ирүүлсэн мессежээр батлагдаж байгаа юм л даа. Тэр нөхрийн гар утаснаас намайг дарамталсан мессеж олон ирсэн. Намайг айна гэж бодсон юм уу, хаашаа юм. Би бүгдийг нь хууль, хяналтын байгууллагад баримт болгож өгсөн. Дээр нь хоёр, гурван хүнд лиценз авч өгнө гэж хэлээд хамгийн багадаа 50 сая төгрөгийг залилсан юм билээ. Би хуульч хүн учраас хуулийн байгууллагаар асуудлыг шийднэ. Тэр намайг гүтгээд байгаа нөхөртэй хатуу үзэх болно" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 20 )
Тэгнээ тэр. Тэр Батсайхан гэгч нөхөр нэлээд хэдэн уул уурхайн компаниудыг илэрхий шантаажласан утгатай хэвлэлийн хурал хийгээд байсан. Амар юм болж дээ. Очиж юм нэхээд өгөхгүй болохоор нь хэвлэлийн хурал хийж гүтгээд сууж байдаг. Ийм Батсайхан мэтийн цайрсан улаан луйварчидыг хуулийн байгууллага шалгаж шийтгэх хэрэгтэй шүү.
Хужаагийн гар хөлийн зарц, хужаагийн гар хөлийн үзүүрийн зарц, хужаагийн гар хөлийн үзүүрийн зарц
Нутаг орноо хөрөнгө хаяж дэмжиж байгаа нь үнэн. Гэхдээ тэр мөнгө нь Сэлэнгийн Ерөөгөөс ухаж урагш зөөж байгаа бүх монголчуудын л газрын баялаг. Нээх хувиасаа мөнгө хаяад байгаа ч юм биш... Харин бусад нөхдүүдийг бодвол нутгаа гэж байгаа нь үнэхээр мундаг юм да
Za zamiin vvdiin 70 jiliin gereetei gazar tiim yum bj. Tegvel sulinheeriig nvvlgesen tailbaraa heleech.
Shuuh n MAN-ii tald bolohoor Delgersaihan ta ylalt baiguulah n damjiggui ch unenii shuuh taniig yaaj shuuhiig tenger medtugei .
Энэ хүн бол нутгаа гэсэн сэтгэлтэй жинхэнэ Дорноговьчуудын бахархал болсон хүн Хийсэн бүтээсэн нь хэний ч нүдэнд тодоос тод байгаа ш дээ. Жинхэнэ хөдөлмөрлөж яваа нэгнээ элдэвээр гүтгэж хэмлэж нэр төрд нь халдаж байхаа больчихвол яасан юм бэ
Энэ мэт хулгайч луйварчин их хуралд байхаар улс гэр яаж өөдлөх билээ дээ
Энэ хүн бол жинхэнэ эр хүн шиг хоншоортой гар. Үнэхээр тэвчээрийг нь барж дээ. Батсайхан мэтийн хурган шантаажчид хариуцлагаа хүлээх нь зөв. Бүх гишүүд Дэлгэрсайхан шиг тойрогтоо анхаарч сонгогчид болон нутаг орныхоо төлөө зүтгэдэг бол болж байнаа. Дорногвийнхон үнэхээр хайртай юм билээ. Би өөр аймгийнх. Цагаан атаархал төрмөөр сайхан хөгжиж байна лээ Дорноговь аймаг.
Dornogovi aimag vneheer hurdatstai hugjuj baina. Ene sum oron nutagaa hoyrgvi setgeleer vneheer hugjuulj chadaj baigaa shvv ajliin amjilt husie.
Замын-Үүдийн 600 га хятадуудад зарсан гээд байгаа газар ”Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс” юмаа. Гишүүнтэй огтхон ч холбоогүй. Засгийн газрын 142 тоот тогтоолоор батлагдсан билээ.
Тэр Замын-Үүдийн 600 га хятадууда зарсан гээд байгаа газар ”малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс” юмаа. Гишүүнтэй огтхон ч холбоогүй. Засгийн газрын 142 тоот тогтоолоор батлагдсан билээ.
Хэвлэл мэдээллээр хэн нэгийг үндэслэл гүй гүтгэнэ гэдэг нь хууль бус гэдгийг хүн бүр мэдэж байгаа.Ийм зүйл хийж байгаад ньхарамсаж бна.БТЕГ компани хууль зөрчөөгүй гэдгийг олон түмэн мэднээ.Энэ асуудлыг хуулийн байгууллагаар шийд вэрүүлж нэр төрөө сэргээхийг хүсч бна.үнэн ялна гэдэгт итгэж бна
үнэн юм үнэнээрээ л байх ёстой. энэ гишүүн хүн гүтгэж хоёрын хооронд юманд нялцаганах хүн бишээ. жинхэнэ шударга хүн
Пүүс компанита гаруудыг УИХ д бүү сонго тэд эх орны төлөө юу ч хийхгүй
Пүүс компанита гаруудыг УИХ д бүү сонго тэд эх орны төлөө юу ч хийхгүй
жинхэнэ офшорчин, рекетчин
Замын-Үү дэд хятадуудад зарсан гэх газрын асуудал юу болж байна Дэлгэрсайхан гишүүнээ тайлбар өгөөч.
Хуулиар далайлгаж донгиогоо гайхуулж байхаар.хуулиа олигтойхон гаргахаа бод .яасан нялцгар хог вэ.хэрүүлч авгай шиг.үнэн болоод эмзэглэж .яах гэж уих-д сууж байгаагаа мэдэж байна уу.илүү тайлбарлаад биеэ өмөөрөөд ёс зүй алгаа энэнд
гүтгэсэн л юм байх даа
Эвий эвий хөөрхий амьтаныг ...