Гондурасын дүрвэгсдийн цуваа АНУ-ын зүг чиглэлээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Гондурасын дөрвөн мянга гаруй дүрвэгсдийн цуваа Гватемалтай хиллэдэг Мексикийн хил орчим ойртон ирж АНУ-ын зүг хөдөллөө.

NBC News сувгийн мэдээлснээр, дүрвэгсдийн цувааг хил дээр тогтоохын тулд Мексикийн эрх баригчид 500 цагдаагийн алба хаагчдыг нэмж дайчилжээ. Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнө /2018.10.19-20/ дүрвэгсдийг хил дээр тогтоохыг оролдсон Мексикийн зургаан цагдаа бэртэл, гэмтэл авчээ.

Дүрвэгсдэд замд нь сайн санаат Мексикийн иргэд хоол хүнс, хувцас өгч, зарим нь машинаараа хүргэж өгч туслаж байгаа гэнэ.

Мексикийн гадаад хэргийн сайд Луис Видегарайн хэлснээр тус улс хүний эрхийг хангах, цуваанд явж буй эмзэг бүлгийг хамгаалах байр суурийг баримталж байгаа гэнэ. Дүрвэгсдэд нөхцөл байдлыг ойлгуулах үүднээс Гватемал улсад суугаа Мексикийн элчин сайд, консулын ажилтнууд ажиллаж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цуваанд оролцогчдын дунд гэмт хэрэгтнүүд бий гээд хууль бус нүүдэл багасахгүй бол Мексиктэй хиллэдэг хилээ хаана гэж мэдэгдлээ.

Одоогийн байдлаар, Гватемал, Гондурас хоёр улс дүрвэгсдийг эх оронд нь буцаах талаар яриа хэлэлцээ хийж байна. Гондурасын гадаад хэргийн яам иргэдээ цуваанд нэгдэхгүй байхыг уриалжээ.

НҮБ-ын судалгаанаас үзвэл, Гватемал, Эль Сальвадор, Гондурасын хүн амын 10 хувь нь аюулгүй байдал, эдийн засгийн илүү боломжийг хайн, эх орноосоо дүрвэн гарчээ. Тус бүс нутагт хүн амины гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байдаг аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.73) 2018 оны 10 сарын 22

дүрвэгчдийг эх нутаг руу нь буцаа

0  |  0
Top