Ц.Нямдорж: Хуулийн салбарт 2013 оноос хойш ямарч хөрөнгө оруулалт хийгдээгүй

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Хууль зүйн салбар хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж амьдардаг газар. Олон жил санхүү, хөрөнгийн асуудлыг нь шийдэх гэж ноцолдож байна. Харамсалтай нь, 2013 оноос энэ салбарт ямар ч хөрөнгө оруулалт хийгдээгүй. Ажил хиймээр байдаг, төсвийг нь авчихаад байдаг зовлонтой. УБЕГ-ын 2400 орчим компьютерийг акталсан. Одоо шинээр авахад 11 тэрбум төгрөг хэрэгтэй. Гэтэл Сангийн яам төсвийг нь хасчихсан юм. Үүнийг УИХ-д гарцаагүй ярих байх. Энэ асуудлыг шийдэхгүй бол 2020 оны сонгууль төвөгтэй байдалд орно шүү" хэмээн байр сууриа илэрхийллээ.


Б.ЭРХЭС

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(202.126.89.160) 2018 оны 12 сарын 30

Nyamdorj said salbartaa hamgiin ih buteen baiguulalt hiisen hun chuu

0  |  0
бид(103.57.92.124) 2018 оны 10 сарын 23

Салбартаа төсөв батлуулаж чадахгүй юм бол сайд гэж хэнхэглэж суусан хугацааныхаа мөнгийг буцааж өгөөд зайлах хэрэгтэй

0  |  0
zochin(64.119.21.246) 2018 оны 10 сарын 23

IRGEDIIG DARGA BISH HUULCH HUMUUJUULNE GEJ CHINGIS HAAN

0  |  0
Top