Шашны хууль ХЭРЭГТЭЙ ч христийн чиг баримжаа ХЭРЭГГҮЙ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

 Даяаршлийн шуурга дэлхий дахинаа дэгдэж, үндэстэн дунд үзэл бодлын зөрүү гарах боллоо. Нэгдүгээрт, амьжиргааны түвшин доогуур иргэдтэй жижиг буурай үндэстэнд шашны “өгөөмөр баг” зүүсэн урсгалууд орж ирэх болсон. Хоёрдугаарт, дэлхийн хөгжлөөс хоцорч яваа үндэстний дунд “өндөр боловсрол” хэмээх нэр томъёог гаргаж тавьсан. “Дэлхийн боловсрол”, “Хэлтэй бол хөлтэй” гэсэн пиар сурталчилгаа явж, “Гадаадад сургууль төгсөгчдийн холбоо” ч байгуулагдлаа. Тэр ч бүү хэл хуульч хоёр гишүүн чуулганы хуралдаан дээр гадаадад хуулийн сургууль төгссөн нь МУИС төгссөн нэгнээ “Чи муу ТМС төгсчихөөд дуугүй бай” гэж байгаа зэргээс харахад даяаршил ядуусын дунд ч бус төрийн эрх барих дээд байгууллагад ч гар хөлөө лавхан шургуулсан гэмээр. Мөнхүү БСШУСЯ-наас монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг багасгаж, Мүүн хэмээх шашны цаг оруулж ирэхээр болж байсан нь төрийн өндөр дээд хэмжээнд даяаршлын шуурга шургаж орсныг гэрчлэх биз ээ.

Дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхах нь зүй ёсны хэрэг ч үүний цаана их гүрнүүдийн ямар бодлого нуугдаж байгааг бодолцох цаг нь болсон. Өнөөдөр нийгмийн байдлаа дагаад олон шашны урсгал нэгэнт ороод ирчихсэн хойно үүнийг хуулиар зохицуулахаас өөр аргагүй. Тийм ч учраас саяхан Шашны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж, нийгэмд чамгүй маргаан дагуулж байна. Хэвлэлүүд ч өөр өөрийн зүгээс бичиж сануулж байна, харин манай зүгээс “шашин-даяршил-үндэстэн-мөхөл” гэсэн сэдвийн дор энэ тухай хөндөж байна. Дэлхийн шатрын өргийн том тоглогч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп НҮБ-ын индэр дээрээс “АНУ даяаршил гэгч зүйлээс татгалзаж, үндэстэн гэдэг том ухагдахуун хэрэгтэй” болсныг сануулсан нь бас л нэгийг хэлж хоёрыг бодогдуулж таарна. Гэхдээ энэ чин сэтгэлийн үг үү, төөрөгдүүлсэн үг байв уу гэдгийг ч бодох ёстой.   

Ингээд хэлэлцүүлэгт орж ирсэн Шашны тухай хуулийн тухайд дурдая. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас христийн шашны чиг баримжаатай, эзэн холбогдогчгүй Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлэгт орж ирсэн нь шашны зүтгэлтнүүд төдийгүй сүсэгтэн олныг хирдхийлгээд авав. Арга ч үгүй биз. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт оруулж ирсэн салбар яамных нь Дэд сайд хэн гэдэг хүн, хаанаас санаачлан оруулж ирсэн тухайд ам нээсэнгүй. Татаж чангаагаад ч хэлсэнгүй. Шууд л манай улсад ийм хууль цагийн шаардлагаар хэрэгтэй болсон, тиймээс хуулийг хэлэлцүүлэгт оруулах шаардлагтайг мэдэгдсэн нь ийнхүү хардалт дагууллаа. 

Тэр ч бүү хэл энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг АНУ-ын Элчин сайдын яаман дээр нууцхан өрнөсөн гэдгийг эх сурвалж шууд ил цагаан хэлээд авна лээ. Гэхдээ шашны зүтгэлтнүүд болон сүсэгтэн олон шашны тухай сайн хууль хэрэгтэй байгааг хаа хаанаа зөвшөөрч байгаа юм. Манай улсын хувьд Монгол Улсын шинэ үндсэн хууль баталсны дараа шашны асуудлыг Төр зохицуулж байхаар тусгасан хуулиас өөр зүйл байхгүйг ч дурддаг.

Хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл, 2010 онд АНУ-ын Элчин сайдын яамны сайтад тавигдсан илтгэлд дурдагдсан тоо баримт гэдгийг хэвлэлүүд онцолсон. Үүгээр бол Монгол Улсад 511 албан ёсны бүртгэлтэй сүм хийд байснаас 254 нь буддын, 198 нь христийн, 44 нь исламын, долоо нь бөө мөргөлийн, тав нь бахайн болон тодорхой ангилалгүй сүм хийд байгааг дурдсан байна. Энэ бол 2010 оны судалгааны дүн хийгээд хүн ам цөөтэй улсад ахадсан тоо мөн. Харин энэ жил буюу 2018 онд МУИС-ийн Шашин судлалын тэнхимын судалгаагаар тодорхой сүм хийдийн тоог гаргасангүй. Гэхдээ сүсэгтэн олны 70 орчим хувь нь буддын шашныг, 15 хувь нь христийн шашныг, 10 орчим хувь нь бөөгийн шашныг, үлдсэн таван хувь нь тодорхой ангилалгүй шашныг шүтэж байна гэсэн тоо баримтыг танилцуулсан. Үүнээс харахад,АНУ-ын Элчин сайдын яамны сайтад 2010 онд тавигдсан баримттай мөргөх хандлага байгаа юм.

Судлаачдын хэлж байгаагаар бол Шашин шүтэх, эс шүтэх тухай хуулийн төсөл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний төсөл болсон учраас шууд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Гандантэнгчинлэн хийдийн зүгээс ч энэ бол “Цэвэр гадны захиалгаар бичигдсэн хуулийн төсөл учраас манай зүгээс хэрхэвч зөвшөөрөхгүй. Үндэсний шашин, соёлыг устгах харийн бодлого энэ хуулийн төсөлд бий” гэсэн байр суурийг хэдийнэ илэрхийлээд амжсан.

Эх сурвалжийн хэлснээр үнэхээр АНУ-ын Элчин сайдын яаманд Монгол Улсын шашны тухай хуулийн төсөл хэлэлцүүлэгт орж байна гэдэг бол эмгэнэл. Тэгээд түүнийг нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам эзэн биеийг нь нууцлан хэлэлцүүлэгт оруулж ирж байна гэдэг бүр ч эмгэнэл. Зүдүү буурай, гуравхан сая хүн амтай улсын хувьд шашны тухай хуульд тун хянуур, болгоомжтой хандах ёстой. Тэртээ тэргүй нийгмийн салхи, их гүрнүүдийн бодлогыг дагаад ч шашны урсгал орж ирсээр байх болно. Тиймээс Монгол Улс шашныг зохицуулсан сайн хуультай байхаас өөр аргагүй. Гэхдээ үүнд христийн чиг баримжаа хэрэггүй.

С.Ууганбаяр

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочинzochin(202.9.42.66) 2018 оны 11 сарын 05

sharin shashin ygaasaa muxar svseg shvvdee uchirn medexgvi nom nshaad mungu awaadl bdag

0  |  0
Зочин(202.9.43.203) 2018 оны 11 сарын 03

Дэлхийд гарч байгаа бүх л дайн мөргөлдөөн шашин хоорондынх. Монголчууд шашин шүтэхгүй болж л байсан, нэг шашинтай болоод л байсан. Олон шашин оруулах үндсийг тавьсан Гончигдоржтонгууд одоо зохицуулаарай. Үндсэн хуульд зөв заалт оруулая. Монголд бүддийн шашинтнууд нь хуучнаараа үлдээд бусад нь шүтдэг шүтдэг улс орон руугаа явцгаавал хэн хэндээ амар юм даа.

0  |  0
zochin(66.181.178.46) 2018 оны 11 сарын 02

shashnii dain undestnii dainiig araasaa daguuldag

0  |  0
ар(66.181.183.236) 2018 оны 10 сарын 31

Шарын шашныг шахах цаг болсоон. Бузар бусармаг нь дэндээд бн

0  |  0
zochin(103.229.120.38) 2018 оны 10 сарын 31

SHASHNII DAISAN GLOBALCHILAL

0  |  0
zochin(103.229.120.38) 2018 оны 10 сарын 31

TRAMP DAYARSHILD AMERIK UUSNA GEED EDIIN ZASGIIN DAIN ZARLAAD BAIGAAM ZUGEER DAIN ZARLAAGUI

0  |  0
zochin(103.229.120.38) 2018 оны 10 сарын 31

PIN GEED HORVOO BII BOLSON GEJ NOMLODOG SHASHIN UCHRAAS HRISTIIN SHASHNIIG HORIGLOLGUI YAH VE

0  |  0
Хммм(202.9.42.114) 2018 оны 10 сарын 31

Христийн багш нарыг ч юмуу ахлагч нарыг ажаад бхад их нарийн хүнээс дандаа үнэгүй юм аваад сурцан гуылгачин ч юм шиг өрөвдмөөр харагддаг. Мөн бусдад өөрсдөө өгдөггүй нарийндаа хатчаад 10 ны нэг хандив гэж дандаа авдаг. Монголчуудад зохихгүй шашин шиг санагддаг. Итгэгч нарыг нь хараад бхад тэнэг ч юм шиг сонин ойлгомжгүй!!!

0  |  0
Дорж(64.119.18.152) 2018 оны 10 сарын 31

Монголчууд бидэнд шарын шашин хэзээ ч ундэстний шашин бгаагуй 280 жил болсон оруулж ирэхдээ манжийн захиалгаар тувдуудын тусламжтайгаар оруулж ирсэн оруулж ирээд гавтай явж огохгуй болхоор нь монголчуудыг тувдруу авч явж сургаж бсан. Монголчууд бид унхээр мунхаг мухар сусэгтэй болсон бид бол шашингуй ард тумэн бсан зовхон эцэг овгодийн сургааль номоор явж ирсэн зс зуйн ондор соелтой бсан шарын шашин орж ирснээр боосоо гараараа биш шудээрээ алдаг болтлоо доошоо орсон бсан тэр уеийн гадаадыхан монголоор тагнуулын ажилаар явж бхдаа ингэж бичсэн бсан ионголчууд ямар ч аюул занал учируулж чадахгуй

0  |  0
Haidav(73.83.84.234) 2018 оны 10 сарын 31

Shariin shashin zailaa. Muu manj hyatadiin gar hul bolj monglchuudiig jonhene mal bolgosondoo.

0  |  0
zochin(133.8.249.2) 2018 оны 10 сарын 31

busdiin shashin shuteh erhiig hen negen teneg ni horih erh baihgui gedgiig helchihie. budda ni bna uu hirist ni baina uu hussen ni hussen shashin shutlegtei baij l taaraa. setguulch guai uur yu olj bich dee

0  |  0
zochin(133.8.249.2) 2018 оны 10 сарын 31

busdiin shashin shuteh erhiig hen negen teneg ni horih erh baihgui gedgiig helchihie. budda ni bna uu hirist ni baina uu hussen ni hussen shashin shutlegtei baij l taaraa. setguulch guai uur yu olj bich dee

0  |  0
Top