Хоёр дүүгээ галын аюулаас аварсан охиныг ”Шударга журам” медалиар шагнав

   Шатаж буй гэрээсээ хоёр дүүгээ авч гаран алтан амийг нь аварсан баатарлаг охины гавъяаг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Шударга журам” медалиар шагнажээ. Тус шагналыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Сүхбаатар салбарын ээлжит зөвлөлдөх уулзалт, сургалтын үеэр гардуулан өгсөн юм.

Баяндэлгэр сумын зургадугаар багийн иргэн, хувиараа бизнес эрхлэгч Б.Баяраагийн гэр галд өртөж, юу ч үгүй шатаж гэр бүлийн таван гишүүн өмссөн хувцастайгаа үлдэж байсан үйл явдал 2015 онд болж байсан. Зургаа, гурав, ой гарантай гурван охиноо гэртээ унтуулаад ажилдаа явсан хойгуур цахилгааны улмаас гэр нь галд автаж, улмаар том охин болох Б.Уянга гэрээ шатаж байгааг мэдээд унтаж байсан хоёр дүүгээ гэрээсээ авч гарчээ.

Гэр нь галд шатаж байгааг мэдсэн аав ээж, хоёр нь удалгүй ирсэн боловч гэр нь хэдийн шатаж дууссан байжээ. Орох орон, өмсөх хувцасгүй үлдсэн ч элэг бүтэн үлдсэн гэр бүлд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Сүхбаатар аймаг дахь салбарын зүгээс тухайн үед аймаг сумын хэмжээнд хандив өрнүүлж таван ханатай цоо шинэ гэр олгож байсан юм.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 103.10.197.194 ]      |     2018 оны 10-р сарын 31 -нд, 06:36 минутанд

mundag ohind sain saihan buhniig husey

Go to top of page