Амьдралаа шинээр эхлүүлсэн жүжигчин Линдси Лохан MTV-д оролцлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр уламжлалт MTV Europe Music Awards Испани улсад амжилттай болж өнгөрлөө. Энэ үеэр  дэлхийн олон одод улаан хивсний ёслолд оролцсон бөгөөд тэдгээр хүмүүсийн дунд жүжигчин Линдси Лохан байсан юм.

Одоо 32 настай жүжигчин бүсгүй өнөөгөөс яг жилийн өмнө шинэ амьдралаа эхлүүлэхээр шийдсэн гэдэг. Тэрбээр архиа хаяж, Исламын шашин шүтэж, буяны үйлсд гар бие оролцдог болсон. Ингэж өөрчлөгдсөн цагаасаа Линдси Лохан тийм ч их олны нүдэнд өртөөгүй.

Тэгвэл MTV Europe Music Awards-аар үзэгч фенүүдийнхээ өмнө гарч ирсэн нь энэ билээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top