ДАРХАН-УУЛ: ”Эрүүл мэндийн үйл ажиллагаанд удирдах ажилтны манлайлал” сэдвээр хэлэлцэв

   Аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан “Орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд удирдах ажилтны манлайлал” сэдвээр уулзалт ярилцлагыг өнөөдөр орон нутгийн удирдах ажилтнуудыг хамруулан зохион явууллаа. Уулзалтаар Нийгмийн эрүүл мэндийн орчин цагийн чиг хандлага, хүн амд үзүүлж буй нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүн, тулгамдсан асуудлыг хөндөж цаашид хүн амыг өвчлөлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад хамтран ажиллахаар болжээ.

Аймгийн Эрүүл мэндийн газраас аймгийн газар, хэлтэсийн удирдах ажилтнуудад эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл өгсөн байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page