Прокурор асан Х.Тамир нарын хар тамхины хэргийг шүүхэд шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

Одоогоос гурван жилийн өмнө Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын нэр бүхий таван хүн хар тамхины хэрэгт холбогдсон байдаг. Ингээд 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэргийг хэлэлцэж, Х.Тамир нарт 5-аас 6.5 хүртэлх жилийн хорих ял оноож байв.

Гэвч ялтнууд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Улмаар хэргийг задлан, дахин холбогдогч нар нэмэгдсэнээр мөрдөн байцаалтын ажиллагааг тусгай субъектээр шалгаж байх хугацаанд тэд дахин мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг.

Давтан хэргийн талаар тодруулбал, өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдөр хувийн автомашиндаа хар тамхи хэрэглэсэн байжээ. Улмаар сэжигтнүүдээс шээсний дээж авч шинжлэхэд мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэх ба хэргийн газраас айс буюу метафетамин хураан авсан байдаг. Мөн уг хэрэгт Х.Тамир нарын өмгөөлөгч О гэгч нэр холбогдоод байсан билээ.

Тэгвэл дээрх хэргийн мөрдөн байцаалт дуусч, хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүх рүү шилжүүлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Х.Тамир нарын өмгөөлөгч уг хэрэгт холбогдсон гэх боловч тэрбээр өмгөөллийн үйлчилгээгээ хэвээр үргэлжлүүлж байгаа аж.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(45.117.35.7) 2018 оны 11 сарын 08

Хар тамхичид бол зүгээр мөхөлрүүгээ мөлхсөн хэрэг биздээ,ялын хэмжээг чангатгахгүй бол арай л юм.Өөрөө улсын яллагч байсан нөхөр хар тамхитай нөхөрлөөд үнэхээр одоо өөрөө ялаа уншуулах нь дээ,тэнгэр минь.Хэт тансаглаж өссөн нөхөд байх даа

0  |  0
Zochin(213.114.141.133) 2018 оны 11 сарын 07

Har tamhichij turanhai bdag Manai niigmiin bvh uom esregeere bhiin kkk

0  |  0
22(103.14.38.131) 2018 оны 11 сарын 07

язартлаа иджээ төсвийн мөнгийг

0  |  0
Top