Төмөр замын сэргээн засварлалтад оролцсон иргэдийг шагналаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөө хоорондын 747 дугаар километрийн 9,10 дугаар зуутын заагт байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас төмөр замын ул шороо угаагдаж, хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан. Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллд идэвх зүтгэл гарган ажилласан 176 хүнийг УБТЗ-ын даргын тушаалаар шагнасан юм.

Шагналаа аваагүй байсан зарим иргэний  шагналыг УБТЗ-ын удирдлага өнөөдөр (2018.11.07) гардуулан өглөө.  

УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Д.Цэнд-Аюуш, Д.Эрдэнэцэцэг, Улаанбаатар татах хэсгийн краны машинч С.Батбаяр, Б.Хорлоо нарыг "Тэргүүний төмөр замчин" цол тэмдэг, 300 000 төгрөг,Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Д.Хонгорзул, Д.Даваагэрэл, Д. Ганцэцэг, Н.Тунгалагтамир, Д.Урангуа, Ж.Оюунцэцэг, Улаанбаатар татах хэсгийн краны машинч Ц.Балт, краны туслах машинч С.Сэргэлэн, Ц.Амгаланбаатар, С.Мөнхжаргал чирэгчийн жолооч Ж.Буянтогтох, вагоны үйлчлэгч Д.Эрдэнэдэлгэр нарыг "Онц хөдөлгөөнчин" цол тэмдэг, 200 000 төгрөгөөр шагнажээ. Мөн УБТЗ-ын  Улаанбаатар татах хэсгийн сэргээн босгох галт тэрэгний дарга А.Чулуунбаатар, Зорчигчийн вагон депогийн галт тэрэгний дарга Э.Түвшинжаргал, Механик цехийн хийн ба цахилгаан гагнуурчин Н.Эрдэнэбаяр, вагоны үйлчлэгч А.Даваадулам, Ч.Сувд-Эрдэнэ, Тасалбар худалдаалах төвийн явуулын тасалбарын нярав П.Даш,Төв эмнэлгийн поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Хэрлэнчимэг, сувилагч Д. Мөнхтүвшин нарыг "Хүндэт үнэмлэх", 160 000 төгрөгөөр тус тус шагнасан байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top