Л.Оюун-Эрдэнэ: Тойргийн бүх сумдын эмнэлгээ ШҮДНИЙ ЛАБОРАТОРИТОЙ болгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 08

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд болсон “Талын түмэн адууны баяр”, Норовлин суманд болсон цогт яруу найрагч Цэвэлмаагийн Нэргүй агсны мэндэлсний 80 насны ойд зориулсан “Улзын цагаан хоймор” яруу найргийн наадмыг зохион байгуулахад дэмжин оролцсон билээ. Түүний байгуулсан “Эргэх холбоо” ТББ-ын хөтөлбөрийн хүрээнд тэрбээр өөрийн сонгогдсон 41 дүгээр тойрогтоо ийн 17 дахь удаагаа ажиллаж буй нь энэ юм. 41 дүгээр тойрогт Хэнтийн аймгийн есөн сум багтдаг ажээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-          Та Хэнтий аймгийн 41 дүгээр тойргоос УИХ-д сонгогдон ажиллаад хоёр жил гаруй хугацааг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд өөрийн байгуулсан “Эргэх холбоо” ТББ-аар дамжуулан тойрогтоо нэлээд ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Энэ тухайгаа танилцуулахгүй юу?

“Эргэх холбоо” 16,17 хөтөлбөр маань энэ хагас, бүтэн сайнд амжилттай хэрэгжлээ. Батноров суманд “Талын түмэн адууны баяр”-ыг тав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ бол аялал жуулчлалын өвлийн брэнд бүтээгдэхүүн. Мөн тэнд анд нөхдийн өргөө барьж байгаа. Гадаад, дотоодын олон жуулчид ирсэн байна. Тэр үеэр аймгийнхаа хэмжээнд “Сүлдэнд мөнхөрсөн хүлэг” нэртэй тэмцээн зохион байгуулж шилдэг залуу дуучдаа тодрууллаа. Гарч ирж байгаа залуучуудаа СУИС болон бусад сургуулиудад сургах тал дээр анхаарч ажиллъя гэж бодож байгаа. Авьяастнуудаа илүү дэмжье гэж бодож байна. Өнөөдөр /2018.11.04/ яруу найргийн наадам маш амжилттай болж өндөрлөлөө. Зөвхөн Хэнтий биш бусад аймгуудаас хүрэлцэн ирж оролцож байна. Энэ бол Цэвэлмаагийн Нэргүй агсныг хүндэтгэж байгаа, бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа маш том урам хэмээн харж байна. Удахгүй энэ нутагт Шихихутагийн том цогцолбор баригдана. Батноров, Норовлин сумд маань өөрсдөө их онцлогтой л доо. Язгуурын монголчуудын амьдарч байсан, яг энд ямар нэгэн байдлаар нүүдэллэж, бүтцэнд нь өөрчлөлт орж байгаагүй, 13 дугаар зуунаас уламжлагдаж ирсэн түүхэн газрууд нь хэвээрээ байгаа цөөхөн газруудын нэг. Тийм ч учраас нууц товчооны түүхэн газруудыг баталгаажуулж ЮНЕСКО-д бүртгүүлж, олон нийтэд таниулна гэдэг нь нэг талдаа аялал жуулчлал, нөгөө талдаа тусгаар тогтнолын том асуудал хэмээн бодож байна.

-          Өнгөрөгч тав дахь өдөр буюу энэ сарын 02-нд 2019 оны улсын төсөв батлагдсан. Таны тойрог болон Хэнтий аймгийн хэмжээнд ямар бүтээн байгуулалт, байгууламжид хэдий хэмжээний төсөв батлагдсан бол?

Томоохон хөрөнгө оруулалтууд шийдэгдэж байгаа. Хэнтий аймгийн маань сумд аялал жуулчлалын төв бүс болж байгааг төр засаг маань дэмжиж байна гэж ойлгож байна. Дадал суманд гэхэд Азийн хөгжлийн банкнаас 20 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт батлагдаад явж байна. Кувейтийн сангаас онгоцны буудал шийдүүлж байна. Дадал хүртэлх замын маань эхний санхүүжилт хийгдэхээр болсон. Мөн Дадал сумаас Биндэр орох гүүрний асуудал шийдэгдээд явж байгаа. Бэр болж байгаа хүмүүст зориулсан зан үйлийн гэж хэлж болох ажил. Бүх дотуур байр, сургуулийн засвартай холбоотой санхүүжилтийг шийдээд дуусч байна. Энэ жил тойргийн бүх сумдын эмнэлэгээ шүдний лабораторитой болгож байгаа. Мөн ахмадын өрөөг нь шийдсэн. Энэ маань мөн л аялал жуулчлалтай холбоотой аюулгүй байдлаа харахыг хичээж байгаа ажил юм. Нөгөө талаараа түүхэн аялал жуулчлалын маршрут болгохын тулд зочид буудал болон бусад үйлчилгээний салбарууд сайн байх хэрэгтэй. Тийм учраас есөн сумаа халуун хүйтэн устай холбох дэд бүтцийн ажлын зургийг хийж дууссан. Шат шатандаа хичээгээд, ажиллаад л явж байна даа.

-          Гурав дахь жилдээ болж буй “Эргэх холбоо” хөтөлбөрийн хүрээн дэх оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорсон тухай сонссон. Энэхүү хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

Хүн хөгжвөл улс хөгжинө гэж боддог. Бид “Лийд Хэнтий”, “Шинэ цагийн нүүдэл” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Залуучуудыг гадаад, дотоодын сургуулиудын тэтгэлэгт сургах, юм үзэж нүд тайлаасай гэсэн зорилгоор хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд байгаа юм. Энэ жил 28 залуус шалгарсан. Гол нь энэ залуусыг дэмжихээс гадна хооронд нь нэгтгэж, нэгэн шинэ үеийг нутагтаа гаргаж ирэхийг зорьж байгаа. Эд маань “Лийд Хэнтий” гээд клубт элсчихнэ. Хамтдаа манлайллын сургалтанд хамрагдаад, байнгын уулзалтад оролцоно. Эхний хүүхдүүд маань маш амжиттай яваа. Хэрвээ ярилцлагыг нь үзвэл ярианы чадвараас эхлээд маш өндөр түвшинд очсон байгаа. Би өөрөө суманд, сумын Тамгын газарт ажилладаг байсан учраас залуучуудад ийм боломж дутагдаж байгааг өөрийнхөө амьдралаар туулсан. Залуучуудыг амьдрал руу хөл тавих үед хэн ч анхаарахгүй орхичихдог. Тийм учраас энэ ажлыг хийх ёстой гэж бодсон. Арван жилийн сурагчдын сурлага руу мөн анхаарч ажиллаж байна. Хэнтий аймгийн Бэрх хотын ЕБС Кембрижийн стандарт руу орохоор болсон байгаа.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонгогч(202.9.43.148) 2018 оны 11 сарын 11

Оюун -эрдэнэ ээ! Нэг их зүйл хиисэн юм байхгүй ээ өөриин чинь нэр хүнд хэнтиид тиим ч гавихгүй л байна даа ард иргэдэд ниицэх л юм баймаарсан. Үнэндээ гарамгайд хүмүүс ам сайн ш дээ яагаад гээд ч хэнтиид урьд өмнө хиигдээгүйг хиисэнд нь .. Чи энэ хүнииг бүү муул чинии хиигээгүйг чадаагүйг хиисэн үгүйгсгээд л хэнтиигиин газар доорхииг ухаж нүүрс элдвииг нь авдаг нь авсан хэнтиигиин газар дор(угамыг янзалж орон сууц барилга байгууламж баригдах нөхцлииг бии болгосон юм шүү дээ харин наад хүнтэйгээ хамтарвал хэнтиид л тустай шүү хүнии хииснииг бүү харлуул чи явлаа иим яриа шуугих юм

0  |  0
Зочин(115.171.244.42) 2018 оны 11 сарын 07

Ene huuhed ingej yavbal ayatai yu daa. Hiih ajilgui yum shig l zunii 3 sar, nariin 3 sard unen,hudal ni medegdehgui guilmegtsen sedveer guilee. Ur dund ni irged tordoo,toriin nud chih bolson shuuh,tsagdaagiin uil ajillagaand irged itgel aldarch neriig shorootoi hutgav. Daraachiin ur dagvar ni tod udalgui garch tsagdaag eruugiin heregten mashindaa chirch alah, oron nutgiin toloologchiig utsaar daramtlj ami nasand ni hurev ee.Oyun-Erdenee yu hiisnee ergeed neg sain shinjeere

0  |  0
Зочин(115.171.244.42) 2018 оны 11 сарын 07

Ene huuhed ingej yavbal ayatai yu daa. Hiih ajilgui yum shig l zunii 3 sar, nariin 3 sard unen,hudal ni medegdehgui guilmegtsen sedveer guilee. Ur dund ni irged tordoo,toriin nud chih bolson shuuh,tsagdaagiin uil ajillagaand irged itgel aldarch neriig shorootoi hutgav. Daraachiin ur dagvar ni tod udalgui garch tsagdaag eruugiin heregten mashindaa chirch alah, oron nutgiin toloologchiig utsaar daramtlj ami nasand ni hurev ee.Oyun-Erdenee yu hiisnee ergeed neg sain shinjeere

0  |  0
Top