Нийслэлийн Цагдаагийн газар, Улаанбаатар такси компанитай хамтарч ажиллана

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 08

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд аж ахуй нэгж байгууллага, иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхийн тулд Нийслэлийн цагдаагийн газраас “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-тай гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах зорилгоор өнөөдөр (2018.11.07 )“Санамж бичиг” байгууллаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар нийслэлийн Цагдаагийн газар “УБТТС” ХХК-ийн нийт таксинд “iPolice” нэртэй лого бүхий таних тэмдгийг байршуулан, ач холбогдлын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх юм. Такси үйлчилгээнд гарч буй жолооч нар идэвх санаачлагатай байж, цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг шуурхай өгч хамтран ажилласнаар өөрсдийн болон иргэд, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах боломжтой талаар уриалах, холбогдох мэдээллийг түгээх зэргээр хамтарч ажиллах боломж бүрдэж байна.  Мөн “УБТТС” ХХК-ийн жолооч, ажилтнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл хэрхэн өгөх, гэмт халдлагаас өөрийн болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар цагдаагийн байгууллагаас сургалт мэдээлэл өгөх ажээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top