Хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 09
2018.11.9. Баасан гараг. Билгийн тооллын 2

Өвлийн тэргүүн Харагчин гахай сар

 Найман цагаан мэнгэтэй, Хөхөгчин могой өдөр

  • Наран ургах шингэх: 07.48-17.27

  • Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

  • Барилдлага: Шид

  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, эд хураах, номын өглөг өгөх, угаах, шид бүтээл үйлдэх, тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top