ӨДРИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн амьдралаа шинээр харна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 09

 

Хонь

Ажлаа тайван хий. Сэтгэлд таагүй дурсамжуудаа хүлээн зөвшөөрөх арга замаар март. Шууд мартах гэж хичээлгүй байгаагаар нь орхисноор таагүй сэтгэгдэл арилах болно.

Үхэр

Та өнөөдөр хатуу байна. Ярилцаж буй хүнээ заавал өөртэйгөө санал нийлүүлэх гэж шахна. Гэхдээ таны чин сэтгэлээсээ байдаг занг хүмүүс үнэлнэ.

Ихэр

Амралтаа төлөвлө. Очиж үзээгүй газар оронд очих талаар бод. Бүрхэг өдрүүд тохиож байсан ч эрч хүчтэй байгаарай. Аяллын компаниуд руу утас цохь.

Мэлхий

Амьдралаа шинээр харна. Байнга ордог зоогийн газартаа орох, нэг л замаараа явах зэргийг өөрчилснөөр амьдрал огт өөр болохыг олж мэднэ. Өөртөө чөлөөт цаг гаргах нь таныг бүрэн өөрчилнө.

Арслан

Найз нөхөд тань гадагшаа гаръя гэж уривал бүү татгалз. Тайван, өөртөө итгэлтэй зан тань өнөөдөр хэрэг болно.

Охин

Өнөөдөр та нэг тийшээ явах гэсэн ч нөхцөл байдал гэртээ байхыг шаардана. Байж сурсан газартаа, хийж дадсан зүйлээ хийх нь танд таалагдах ч өдрийг арай өөр байдлаар өнгөрүүл. Гэртээ найз нөхдөө урьсан ч болох юм.

Жинлүүр

Хаашаа ч хамаагүй зугтмаар санагдана. Томилолтоор явахыг хүснэ. Гэхдээ өнөөдрийн олон ажил таныг завтай байлгахгүй.

Хилэнц

Ойр дотныхноо зохион байгуулж, гол цөм нь байна. Паркаар зугаалж, гэр бүлийнхэнтэйгээ оройн зоог барьж, хөгжилтэй үдэшлэгт очно. Гэхдээ хамгийн гол нь өнөөдрийг хайртай хүндээ зориул.

Нум

Оюун бодлоо эмхэлж цэгцлэхэд амаргүй байна. Гэхдээ бусдаас зөрөлгүй байж, зарим зүйл дээр чимээгүй байх нь дээр.

Матар

Эргэн тойрныхны эерэг энерги эрч хүч өгнө. Өнөөдөр та олны өмнө санаа бодлоо илэрхийл. Үзэгчийн байр сууринаас ч та сайн үнэлэлт өгч чадна. Жүжиг үзвэл хамгийн мэргэн үзэгч нь та байх болно.

Хумх

Өнөөдөр та хил хязгаар гэж мэдэхгүй. Гэхдээ энэ нь аливааг танин мэдэхэд их хэрэгтэй чанар. Ямар нэгэн туршилт хийх санаа ч төрнө.

Загас

Их ажил танаас хүч, цаг шаардана. Найз нөхөдтэйгөө уулзах зав гарахгүй. Өдрийн төгсгөлд өөртөө бага ч болов зав гаргахыг хичээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top