Абердины их сургууль сүү, сүү бүтээгдэхүүн монголчуудад хэрхэн нөлөөлсөн талаар судалж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 10

Шотландын Абердин хотын их сургуулийн Антропологийн тэнхимийн эрдэмтэд сүү, сүүн бүтээгдэхүүний уламжлалт технологи, түүнийг дагасан худалдаа Монголчуудаас үүссэн болохыг эхний байдлаар тогтоогоод байна. Судлаачид Дорно дахинд сүү сүүн бүтээгдэхүүний худалдаа МЭӨ 1300 жилийн өмнөөс үүссэн болох нь тогтоожээ. Монголчууд одоогоос 3000 жилийн өмнөөс таван хошуу малаа адгуулан маллаж байсан гэж түүхчид үздэг. Эрт цагийн хүмүүс сүүнд агуулагддаг сүүн хүчлийг шинжгэх чадвараараа тааруу байсныг судалгаагаар тогтоосон. Харин монголчууд  3000 жилийн өмнөөс таван хошуу малаа адгуулан маллаж ирсэн нь сүүн хүчил шингээх чадварыг нь нэмэгдүүлжээ.

Шинэ судалгаагаар монголчууд сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах уламжлалт технологитой, түүнийгээ дагасан худалдааны системтэй, худалдааны төвлөрсөн бүс нутагтай байсан нь тогтоогдоод байна. Чингис хаанаас хойш түүний хойчийг залгамжилсан хаад үүнийг улам хөгжүүлэн Их Юань гүрэн задран унаснаас хойш өөр улс орнуудад тархан суурьшсан монголчууд Евразийн тал нутгийн ард түмэнд уламжлан үлдээсэн гэдгийг Абердины их сургуулийн эрдэмтэд мэдэгдээд байна.

“Бид Евразийн ард түмний нэн эртний судалгаа, хүн амын тархцыг судалж байхдаа энэ дүгнэлтэд хүрсэн. Тухайн үед монголчууд хүнсний нарийн технологи, бүтэц бүхий үр дүнтэй системтэй байсан нь тогтоогдоод байна. Бид цаашид судалгаагаа улам хөгжүүлнэ. Ази тив ялангуяа монголчууд хүнсний бүтээгдэхүүний салбарт маш дэвшилтэт системтэй байсан нь энэ судалгаагаар нотлогдох юм” гэж Абердины их сургуулийн эрдэмтэн Жошуа Врайт ярьжээ.

Абердины их сургуулийн эрдэмтэд сүү, сүүн бүтээгдэхүүн болон монголчуудын уламжлалт арга барил монгол хүнд хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааг цаашид үргэлжлүүлэх юм байна.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.95.240) 2018 оны 11 сарын 10

gehdee suu yas behjuuldwgguig togtooson hun setgeliin amitan uchraas aajuu

0  |  0
Top