Төв Еврази судлалын нийгэмлэгийн шагналыг монгол эрдэмтэн хүртлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 10

АНУ-д төвтэй Төв Еврази судлалын нийгэмлэгийн шилдэг эрдмийн ажил төрөлд эдийн засагч, түүхч Э.Энэрэлт “Их хааны худалдаа: Монголын эзэнт гүрний худалдааны харилцааны хувьсал” бүтээлээрээ хүртсэн байна. Э.Энэрэлт нь Санхүү эдийн засгийн дээд сургуульд багшилдаг, Азийн хөгжлийн банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтнээр ажилладаг мэргэшсэн эдийн засагч юм.

Төв Еврази судлалын нийгэмлэг жил бүр нийгмийн шинжлэх ухааны шилдэг ном, түүх болон хүмүүнлэгийн ухааны шилдэг ном, Эдуард Оллуортын нэрэмжит хүндэтгэлийн шагнал, шилдэг эрдмийн ажил гэсэн дөрвөн төрлөөр 2007 оноос эхлэн олгож эхэлжээ.

Евразийн төв хэсгийн улс орнуудын аж байдал, түүх, антропологи судлалыг хөгжүүлэх, эрдэмтэн багш нарын цар хүрээг нэмэгдүүлэх, чадварыг дээшлүүлэх чиглэлээр 2000 онд байгуулагдсан уг нийгэмлэг өдгөө 20 гаруй орны 1000 гаруй гишүүнтэй томоохон байгууллага болжээ. Байгуулагдсан цагаасаа жил бүр Еврази судлалаар олон улсын форум тогтмол зохион байгуулж ирсэн байна. Мөн түүнчлэн гишүүн улс орнуудын эрдэмтдийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан дипломын сургалтад хамруулдаг юм.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mandakh (202.9.43.132) 2018 оны 11 сарын 11

Yamar goe bayartai medeetei ugluu ve, angiin naiz Enereltdee bayar hurge, ajild n ulam undur amjilt , amidrald n hamgiin sain saihniig huse

0  |  0
zochin(103.57.95.240) 2018 оны 11 сарын 10

erdenet ovoot

0  |  0
Top