Төрийн шагналт Ц.Намсрайн мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болно

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

   Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, алдарт орчуулагч, нэрт сэтгүүлч, төр нийгмийн зүтгэлтэн Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ой 2018 онд тохиож байгаа юм. Ц.Намсрай агсанд хүндэтгэл үзүүлэх, ойг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар зочид буудалд 18:00 цагаас эхлэнэ. Өнөөдрийн арга хэмжээний үеэр Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан номын нээлтийн арга хэмжээ болох юм.

Ц.Намсрайн мэндэлсний тэгш ойг төрийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн уламжлалтай. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Төрийн шагналт Ц.Намсрайн мэндэлсний 100 жилийн ойг төрийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлж, Ц.Намсрайн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Ц.Намсрай нь  1963-1984 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч төдийгүй Монголын сэтгүүлчдийн холбооны даргаар 22 жил ажилласан нэгэн юм.

Ойн хүрээнд Ц.Намсрай агсаны үр хүүхдүүд, төрөл төрөгсөд нь томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлжээ. Цэндийн Намсрай агсаны хөшөөг Баянхонгор аймгийн Жаргалант сумын Ц.Намсрайн нэрэмжит Арван жилийн дунд сургуулийн өмнө босгожээ. Мөн ойн хүрээнд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Ц.Намсрайн нэрэмжит Арван жилийн сургуулийн сурагчдын дунд “Ц.Намсрай гэж хэн бэ” зохион бичлэгийн уралдаан, Цэндийн Намсрайн гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаад байгаа юм.

Т.АМАРАА

ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sain bna!(148.60.92.227) 2018 оны 11 сарын 12

har baraan ene ylas orond gerel gegeetei zyil boloh saihaan?...Namsrai gyai bol asyy hyn baij dee!!!Nomnuud ni zybralaar garsan biz dee!!!

0  |  0
Top