Б.Амархүүд холбогдох шүүх хурал хойшиллоо

2018 оны 11 сарын 12

Дуучин Б.Амархүү нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр (2018.11.12) 15:00  цагт Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн шүүхэд болохоор товлогдоод байсан.

Шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрч шинжээч оролцуулах хүсэлтийг гаргасан байна. Энэ дагуу шүүх хуралдааныг 2018 оны арваннэгдүгээр 23-ны 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Холбогдох хэргийг сануулбал, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь "C1" телевизийн сэтгүүлч, хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдсан. Улмаар хэргийг прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасанчлан гэмт хэрэгт холбогдуулан, шүүхэд шилжүүлсэн байдаг.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
urnaa(202.9.43.157) 2018 оны 11 сарын 12

yaliin ogood yawuulaachee

0  |  0
bbb(66.181.160.65) 2018 оны 11 сарын 12

ene bandiig yavuulah gazar luun bushuu yavuul davarsan muu gomo

0  |  0
Дагва (202.126.89.85) 2018 оны 11 сарын 12

Хайр даадаггүй хүн үү үгүй юу

0  |  0
Top