”Эрэл”-ийн газрыг хурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдэв

2018 оны 11 сарын 13

Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах 3000 м2 газрын эрхийг хүчингүй болгожээ. Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж буй газар чөлөөлөх ажлын хүрээнд Хотын дарга өчигдөр /2018.11.12/ энэ талаарх захирамжийг гаргасан байна.

Тус газрыг "Эрэл" ХХК үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг ч ашиглаагүй удсан учраас газрын эрхийг цуцалжээ. Энэ газарт иргэдийн амарч тухлах бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 2019 оны гуравдугаар улиралд багтаан хийхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгасан байна.

 toot

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(183.177.106.67) 2018 оны 11 сарын 13

sain baina

0  |  0
Zochin (122.201.24.69) 2018 оны 11 сарын 13

Odoo Tov shuudangiin baruun taliin ochnoon jil hashaatai baisan gazriig choloolooch, Batbold oo, chinih bish yum bol

0  |  0
Top