МАН-ын бүлгээс Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд хаалттай хуралдаж байна. Хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна.

МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Д.Хаянхярвааг, Нийслэлийн засаг даргаас С.Батболдыг  огцруулах асуудлыг хэлэлцэж байна.

Мөн тус бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцохыг намын дарга У.Хүрэлсүх танилцуулах юм.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
goti(139.5.216.145) 2018 оны 11 сарын 14

Urvagch said bolohiig uzlee MAH sunjeeeee

0  |  0
зочин (139.5.218.158) 2018 оны 11 сарын 13

батболд дарга харин човоо ажиллаж юм биш үү

0  |  0
Top