НИТХ-ын тэргүүлэгчид: Хотын даргыг ОГЦРУУЛАХ уу?

 Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах санал бүхий албан бичгийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-д хүргүүлээд байгаа билээ. Энэ асуудлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгчдөөс “Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэр ажилласан гэж үзэж байна вэ, Түүнийг огцруулах үндэслэл байна уу?” гэсэн асуултад хариулт авч, байр суурийг нь сонирхлоо.

НИТХ асуудлыг ярилцаж байж шийдвэрлэнэ 

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Монгол Улсын Ерөнхий сайдаас хотын даргын асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой санал ирүүлсэн. Засаг даргыг огцруулах асуудлыг НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлаж шийдвэрлэнэ. Хуулийн хугацаагаар бол 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу мэдэгдэх ёстой. Бид хуульд заасан хугацаанд нь асуудлыг хэлэлцэн, холбогдох байгууллагуудад хүргэх болно.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр бий. Мөрийн хөтөлбөрийн биелэлтийг жил жилээр нь баталж, явцыг нь дүгнэдэг. Үндсэн чиглэлийн ажлын явцыг өнгөрөгч сарын 30-нд хэлэлцэж, дүгнэсэн. Энэ хурлаар үндсэн чиглэлийн ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна гэж үзсэн. Гэхдээ дээд шатны байгууллага, Ерөнхий сайдын түвшинд хангалтгүй ажиллаж байна гэсэн үнэлэлттэй байгаа учраас тийм албан бичиг ирүүллээ гэж үзэж байгаа. Үүнийг бид хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх учраас асуудлуудаа төлөвлөж байж хэлэлцэнэ. НИТХ асуудлыг ярилцаж байж шийдвэрлэнэ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

НИТХ 10 хоногийн өмнө гаргасан шийдвэрээ дахиж хэлэлцэх гэж байна

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун:

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайдын гарын үсэгтэй бичиг ирсэн гэж гарсан байна лээ. Бидэнд танилцуулагдаагүй байна. Тэр бичгийг ИТХ-ын хуулийн дагуу 15 хоногт хэлэлцдэг. Засаг даргын асуудлыг Иргэдийн хурлын 15 төлөөлөгч санал гаргасан бол эсвэл Ерөнхий сайд санал гаргасан бол хэлэлцэнэ гэж хуулинд заасан байдаг. Тиймээс хуулийн дагуу хэлэлцэж таарна. Ямар шийдвэр гаргах нь ИТХ-ын болон бүлгийн төлөөлөгчдийн асуудал. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр НИТХ хуралдахдаа Засаг даргын ажлыг "Хангалттай" гэж үнэлсэн. Засаг дарга огцрох эсэхийг нийслэлийн иргэдийн хурлаар шийднэ. Үндсэндээ бид 10 хоногийн өмнө гаргасан шийдвэрээ дахиж хэлэлцэх гэж байна гэсэн үг. 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Засаг даргыг ажлаа муу хийсэн гэж огцруулах ямар ч боломжгүй

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа:

-Би Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, нөгөөтэйгүүр нийслэлийн Засаг даргын орлогч. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын чуулганаар нийслэлийн Засаг даргын 2018 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийг хангалттай гээд үнэлчихсэн байгаа. Үүнийг үндэслэвэл Засаг даргыг ажлаа муу хийсэн гэж огцруулах ямар ч боломжгүй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

С.Батболд дарга хангалттай ажил үүргээ гүйцэтгэж байгаа

НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа:

-С.Батболд даргыг хангалттай ажил үүргээ гүйцэтгэж байгаа гэж бодож байгаа.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эхлээд намын бүлэг хуралдана

НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон:

-Би ямар нэг байдлаар байр сууриа илэрхийлэх боломжгүй байна. Эхлээд намын бүлэг хуралдаж байж шийдэх байх.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Байр сууриа илэрхийлэх боломжгүй байна

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү /Утсаар тодруулав/:

-Би энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжгүй байна, уучлаарай.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 7 )

Зочин [ 66.181.161.69 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 03:34 минутанд

Засаг дарга хангалтгүй ажилласан. Хариуцлагагүй шийдвэр удаа дараа гаргаж буцаж байсан. Шөнийн гудамж хэнд хэрэгтэй юм вэ. Нийгэмд ямар ч нөлөөтэй шинжтэй юм хийсэнгүй. 2018 оны худалдан авах ажиллагааг бүх агентлагуудад тарааж хийлгүүлснээрээ мэдлэггүй хүмүүс худалдан авах ажиллагаанд оролцож ноцтой зөрчлүүд олон гаргах үндэс болсон. Өөрөө үлдэхийн тулд агентлагийн дарга нартаа мөнгө өгч байгаа арга байлаа. Илт харагдагдахгүй ч төрийн мөнгийг өөрийнхөө төлөө ашиглаж хариуцлагагүй хандсан асуудал.

Иргэн [ 203.91.119.90 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 02:41 минутанд

Та нарын хангалттай үнэлгээ өгснийг ч харалгүй ЕС харалган шийдвэр ггаргаж С.Батболд даргыг чинь огцруулах санал гаргасан нь НИТХ-ыг илт басамжоан доромжилсон асуудал байна?! Иймд ЕС-д хариуг нь шудрагахр барих хэрэштэй?

Fhj [ 49.0.147.33 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 02:14 минутанд

Zailaad gomo logchin oo

kk [ 202.126.89.171 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 15:42 минутанд

ajilaa sain hiij bgaa sh dee, zondoo olon gazar chuluulluu, ih hotod buteen baiguulaltiig ch hiij bn ajilaa sain hiij chadaj bgaa huniig zugeer bailgaasai bilee

Зочин [ 66.181.178.91 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 15:16 минутанд

Огцроо

Иргэн [ 202.9.42.4 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 13:24 минутанд

Зайлуул аа!!!!!

Go to top of page