О.Баасанхүү: “Эрдэнэт”-ийн өрийн хүү сар бүр 3.4 тэрбум төгрөгөөр өсч байна!

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.15/ нэгдсэн эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудлыг дарааллыг уншиж танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлж, “Эрдэнэт” үйлдвэрийн Өмнөд Африкийн “Стандарт” банкинд төлөх өрийн асуудлыг чуулганаар хэлэлцэхийг санал болгов.

Тэрбээр “Эрдэнэт”-ийн 51 хувийн зүгээс “Стандарт” банкинд төлөх өрийн хүү сар бүр 2.1 сая ам.доллараар өсч байна. Шинэ сар гарах болгонд л 3.4 тэрбум төгрөгөөр өсөөд байгаа. “Эрдэнэт” үйлдвэр 150 сая ам.долларын ашиг олсон гэсэн. Түүгээр нь ард түмэндээ орон сууц барьж өгөөд нийгмийн асуудлыг нь анхааръя гэсэн чинь өр рүү гээ явчих гээд байна. Х.Бадамсүрэн гээд гайгүй захирал нь тэр мөнгийг бариад байх шиг байна. Гэтэл бас “Эрдэнэт”-ийн захирлыг солих гэж байгаа бололтой. Ялсан нам болгон “Эрдэнэт”-ээс шулж, намаа санхүүжүүлдэг, “Эрдэнэт”-ийг мөлжиж амьдардгаа болих хэрэгтэй.

Бямба гарагт Ерөнхий сайдын ганцхан асуулгын хариуг сонсох гээд УИХ-ын гишүүд ирнэ гэж бодохгүй байна. Тэгэхээр асуулгыг нэмж өгнө үү” гэсэн юм.

Үүнд, УИХ-ын дарга М.Энхболд “Бямба гаригт ганцхан Д.Эрдэнэбат гишүүний асуудлыг хэлэлцэх гээд байгаа юм биш. Чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 17 асуудлыг хэлэлцээд дуусчихвал магадгүй ганцхан асуулга хэлэлцэх байх. Харин хэлэлцэж дуусахгүй бол үдээс өмнө өмнөх өдрийн үлдсэн асуудлуудаа хэлэлцээд, үдээс хойш Ерөнхий сайдын сонсголыг хэлэлцэнэ” гэсэн тайлбар өгсөн юм. Тэрбээр мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “Та чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайдад тавьсан асуулгынхаа хариуг сонсоё гэсэн хүсэлтээ УИХ-д өгөөгүй байгаа” гэсэн тайлбар хийлээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
batar(156.0.213.57) 2018 оны 11 сарын 16

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Таныг энэ агуу боломжийн захиасыг танд илгээх нь надад үнэхээр таатай байна Бүх төрлийн зээл авах, мэргэжилтэй мэргэжилтнүүдийг санхүүжүүлэх $ 5,000 / € - $ 1,500,000 / € -оос зээл санал болгодог Тоо: 2% Онцгой нөхцөлгүйгээр Зээлийн үргэлжлэх хугацааг сунгах боломжтой маш энгийн арга Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 24h / 24 7/7 руу тань хүргэж байна и-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
зочин(202.55.188.43) 2018 оны 11 сарын 15

нь гаргахын тулд, тэгээд чи Эрлэгдөрждөө хурдан өгмөөр бна уу??

0  |  0
Top