Зөрчлийн хуулиар шийтгүүлэгчдийн 90 хувь нь СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА байна

 

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Зөрчлийн тухай хууль, түүний зарим зохицуулалт” сэдвээр сэтгүүлчид болон хуульчид санал зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад сэтгүүлчдээс гадна хуульч, өмгөөлөгч, прокурорууд хүрэлцэн ирж, Зөрчлийн тухай хууль түүний зарим зохицуулалтын талаар санал солилцсон юм.

Манай улс хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөрөө дэлхийн 180 орноос 56 дугаар байрт бичигдэж байсан ч энэ жил өнгөрсөн жилийнхээс дөрвөн байраар ухарсан гэх мэдээлэл бий. Үүний шалтгааныг Олон улсын сэтгүүлчдийн консорциумын тайланд "Сэтгүүлзүйн чөлөөт үйл ажиллагаанд улс төрийн нөлөөлөл, дарамт шахалт учрах болсон тул хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоточ нохойн үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн" хэмээн тайлбарласан байна.


Үүний нэгэн жишээ бол Зөрчлийн тухай хууль юм. Энэхүү хуулийг өнгөрөгч УИХ-ын сонгуулийн үеэр “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг барих” зорилгоор оруулж ирлээ гэх шүүмжлэл нийгэмд хүчтэй тархаж байсан бол өнөөдөр энэхүү хууль хэрэгжиж эхлээд нэг жилийн нүүр үзэхэд дараах дүр зураг харагджээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Зөрчлийн тухай хуулиар ял шийтгүүлсэн иргэд, байгууллагын дийлэнхи нь сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллага байгаа нь анхаарал татаж байгаа юм. Эдгээр шийтгүүлсэн иргэд, байгууллагууд нь ихэвчлэн Зөрчлийн тухай хуулийн гүтгэсэн, доромжилсон гэх үндэслэлээр хуулийн хариуцлага хүлээсэн байна.

Өмнө нь Гүтгэх доромжлох гэсэн үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар шийдвэрлэдэг байсан бол сүүлд Зөрчлийн тухай хуулиар уг асуудлыг шийдвэрлэдэг болсон. Гэвч уулзалтад оролцогсод дээрх асуудлыг иргэний хуулиар шийдвэрлэх нь зүйтэй гэх саналыг гаргаж байв.

ХЯНАЛТЫН ПРОКУРОР Г.ОЮУНБОЛД: ХУУЛЬ ХЭРЭГЖСЭН ЭХНИЙ УЛИРАЛД 100 ГАРУЙ СЭТГҮҮЛЧ ШИЙТГҮҮЛСЭН


Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболд “Сэтгүүлчдийн үг хэлэх эрх чөлөөний тухай асуудлыг энд ярилцлаа. Зөрчлийн хуулиар шийтгүүлж байгаа хүмүүсийн 80-90 орчим хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд байгаа гэх судалгаа гарсан байна. Эхний улирлын байдлаар 100 гаруй сэтгүүлч энэ төрлийн зүйл заалтаар шийтгүүлсэн байна. Нөгөө талаас сэтгүүлчид өөрсдөө энэ талаар мэдлэгтэй болох, ямар үйлдэл хийж болох, болохгүй гэдэг талаар ойлголттой болох шаардлага үүсч байна.

Бусдыг доромжилсон худал мэдээлэл цацах нь мэргэжлийн үйл ажиллагаатай нийцэхгүй байх, үүнийг шалгаж байгаа хууль сахиулагчийн хувьд ч мөн ур чадварын хувьд ялгаатай хандах, эсвэл сэтгүүлзүйн үйл ажиллагааны талаар буруу ойлголттой байдаг гэх мэт харилцан аль аль талдаа ойлголтын зөрүү байсаар байна.

Цаашид хуульзүйн салбарт хийгдэж байгаа Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярьж байгаа. Энэ асуудалд гүтгэх, доромжлох гэсэн зүйл заалтыг аль нэг тийш болгох хэрэгтэй гэсэн дүгнэлт гарч байх шиг байна.

Гүтгэх доромжлох гэсэн гомдлыг аль ч талд шийдэхэд их төвөгтэй. Гол нь иргэний хуулиар шийдэх шаардлага үүсч байгаа бол сэтгүүлчид өөрсдөө дотроо хариуцлага тооцдог системтэй болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гүтгэсэн хүнд хариуцлага тооцдог систем байхгүй учраас өнөөдрийг хүртэл Эрүүгийн болон Зөрчлийн хуульд дээр асуудлыг тусгаж шийдвэрлэсэн байна.

Энэ салбар маань өөрөө хөгжөөд, дотроо хариуцлагын системтэй болоод орчин үеийн хэвлэл мэдээллийн загварыг нэвтрүүлээд явбал иргэний хуулиар асуудлыг хэлэлцэх боломжтой юм” гэлээ.

Нөгөө талаас гүтгэх, доромжлох гэсэн үйлдлийг Эрүүгийн болон Зөрчлийн хууль, Иргэний хуулийн алинд нь ч хамааруулж шалгасан хэрэг мөрдөн шалгаж байгаа хууль сахиулагч нар нь адилхан гэдгийг анхаарах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн хардах эрх, мэдээ мэдээлэл бэлтгэх, эрэн сурвалжлах гэсэн мэргэжлийн үйл ажиллагааны тухай ойлголт дутмаг учраас зарим тохиолдолд хэргийг үзэмжээрээ шийдвэрлэх тал байдаг. Иймд, хуульч өмгөөлөгч болон хууль сахиулагч нарт сэтгүүлчийн ёсзүй, мэргэжлийн үйл ажиллагааны талаар тодорхой мэдлэг ойлголт өгөх нь энэ төрлийн хэргийг нааштайгаар шийдвэрлэхэд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг гэдгийг онцоллоо.   

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

зочин [ 64.119.16.70 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 13:38 минутанд

Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бохирдсоны илрэл нь Зөрчлийн хуулиар шийтгүүлэгчид. Аль хар мэдээг нийтэд цацна, улс төрчид, эрх мэдэл, мөнгөтэй хүнд үйлчилнэ. Одоо зөрчлийн хуулиар сэтгүүлчид, хэвлэл мэдээлийн салбарханд шийтгэл оногдуулахгүй гэх юм уу? Ж нь: Цензургүй яриа гэх мэт улс төржсөн, үл бүтэх хүмүүст үйлчилсэн сэтгүүлч гэх мэт.

bolj [ 202.9.40.110 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 12:01 минутанд

Bolj....unuudur setguulchid hemeeh ner zuusen bagtai hun chanargui yumnuudad harin ch bagadana. Arai ch iim baigaagui yumaa haaltiin geree hemeeh ih shunaliin hushguu huu tataad ard tumniihee dund ortsgoo!!!!!

Зочин [ 103.212.117.73 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 11:55 минутанд

Сэтгүүлчид үнэн байдлыг биш хүний амаар хүн гүтгэхээ болих хэрэгтэй. Өчнөөн олон хүнийг гүтгэж доромжилчихоод ,нэр төрийг гутаагаад зүгээр өнгөрөх ёсгүй л байхгүй юу. Харин хариуцлагыг улам чангшатгах ёстой

erka [ 64.119.22.224 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 09:03 минутанд

naad zorchliin huuli chni mongol undesteng ustgah huuli shuu ehiin erhet es gaarch er hun ug heleh erehgui bollgoj baigaa mongol zaluuchuudaar tug tahij baigaatai adilhan ed shuu er em hoer ene huulias chni bolj zondoo salj baigaa shuu suuldni haramsanada

Go to top of page