Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Билгүүн томилогдлоо

Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан нээлттэй сонгон шалгаруулалтын дүн,  тус зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ганбаатарын Билгүүнийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо.

Г.Билгүүн нь төрийн албанд 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан. Засгийн газрын шийдвэрийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олон болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудад танилцууллаа. Түүний өмнө  тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон юм.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

БНМАУ [ 59.153.112.175 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 15:45 минутанд

Энэ Билгүүн эвгүй гар даа.Хүүхэд тѳрүүлээд ажилдаа орж ирж байгаа эхчүүдийг хуулийн мэдлэгүйгээр нь далимдуулж дарамталж гэрээт ажилчин болгож тушаал бууруулж оронд ѳѳрийн танил талаа дэвшүүлдэг гар даа.Ийм л нам дагасан нѳхѳд суга дэвших юм даа.

Dulguun [ 64.119.22.251 ] 2018 оны 11-р сарын 16 -нд, 00:46 минутанд

Ali namiih yum be?

ЗОЧИН [ 202.70.38.138 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 08:48 минутанд

хамтарч ждүхс-с хамтарч идчихээд одоо битгий биенээ хамгаал САНЖМЯТАВ АА ИЧИЖ АМЬДАР

ЗОЧИН [ 202.70.38.138 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 08:48 минутанд

хамтарч ждүхс-с хамтарч идчихээд одоо битгий биенээ хамгаал САНЖМЯТАВ АА ИЧИЖ АМЬДАР

Go to top of page