ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн бусдын хайрыг татна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 17

 

  Хонь

Хийж чадна гэдэгтээ итгэлгүй байгаа бол аливаа ажлыг барьж авах хэрэггүй. Өнөөдөр таны хувьд ихэнх ажил ийм байна. Чухал шийдвэр гаргах хэрэггүй.

  Үхэр

Мартагдсан мөрөөдлөө эргэн сана. Оюун ухааны тань хүч чадал их байна. Мөрөөдөлдөө умбахад тохиромжтой өдөр.

  Ихэр

Зүүд зөнтэй байна. Сайн унтаж амарсны дараа та олон зүйлийн хариултыг олж мэдэх юм.

  Мэлхий

Гуниглаж мэдэх учир хөгжилдөхөөс бүү зайлсхий. Найз нөхөд рүүгээ утасд. Үдэшлэгт оч. Олон хүнээр хүрээлүүлэн байх газарт бүү ганцаардаж суу.

  Арслан

Бухимдаж магадгүй өдөр. Өөртөө ч уур хүрч мэднэ. Өчүүхэн шүүмжлэлийг дуугүй өнгөрүүл. Цэвэр агаарт гар.

  Охин

Яг одоо болж байгаа зүйлд л анхаарал хандуул. Яарах хэрэггүй. Бодит байдал болон амьдралыг жинхэнээр нь мэдэрнэ.

  Жинлүүр

Өчүүхэн зүйлд бухимдах хэрэггүй. Таны мэдрэмж, үйлдэл хурц байна. Чухал асуудлыг шийднэ. Та ганцаараа олон зүйлийг хийнэ.

  Хилэнц

Та өнөөдөр бусдын хайрыг татна. Олныг байлдан дагуулдаг уран илтгэгч ч байж чадна. Төсөл, санаагаа бусадтай хуваалцаж, тэдэнтэй учраа олно.

  Нум

Чухал, сонирхолтой ажлууд хийнэ. Хувийн орон зайгаа ч цэгцэл. Байшин, зуслан, машинаа зас. Өнөөдөр та өөрчлөлт хийхийг хүснэ.

  Матар

Чухал асуудлуудыг шийдвэрлэхэд таатай өдөр биш. Хий хоосон зүйл хэтэрхий их бодно. Анхаарал шаардсан ажил хийхдээ болгоомжтой байгаарай.

  Хумх

Мөнгөтэй холбоотой асуудлаас хол бай. Аливаа асуудлыг тодорхой болго. Бүгдийг ганцаараа шийдэх гэсний хэрэггүй.

  Загас

Амьдралаа өөрчлөх бодол орж ирнэ. Карьер, хувийн амьдрал гээд бүхий л зүйлээ өөрчилмөөр санагдана. Гэхдээ хэт зоригтой алхам хийхээ азнасан нь дээр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top