АРХАНГАЙ: Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ

  Архангай аймагт өнгөрөгч хавар 8 сумын нутагт шүлхий өвчин гарч айл өрх, аж ахуйн нэгж, аймаг орон нутагт зөвхөн мөнгөн дүнгээр 170 орчим сая төгрөгийн зардал гарсан байна. Үүнээс гадна малчдын мах, сүү цагаан идээ боловсруулах, хувийн хэвшлийн худалдаа, бензин түгээх газруудын ажиллаагүй өдрийн орлого, аялал жуулчлалын цуцлагдсан захилга, малчдын сэтгэл санааны хохирол зэргийг тооцвол их дүн гарна. Шүлхий өвчнийг малчин, иргэн өөрийн санаатай болон санамсаргүй үйлдлээсээ болж тархаах, цааш нь даамжруулах асуудал гарсанд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас холбогдох арга хэмжээг авч, одоогийн байдлаар 72 эзэн холбогдогчид 10 орчим сая төгрөгийн торгууль оногдуулаад ажиллаж байна.

      Энэ дотор цөөн тооны төрийн албан хаагч ч байгаа ажээ. Мөн буруу ташаа мэдээлэл тарсан зүйл ч байгаа юм. Тухайлбал “Цэнхэр сумын Буйлан багийн малчин С.Хүрэлхүү гэдэг хүн шүлхий өвчин тараасан” гэсэн мэдээллийн мөрөөр хууль журмын дагуу шалгахад энэ хүн нь уг өвчинтэй хамааралгүй нь тогтоогдсон. Харин Өгийнуур сумын Дойт багаас иргэн Пүрэвдорж нь 59 ямаа, 28 тооны хонь ачиж ирснээс ойр хавийн айлуудад шүлхий гарсан нь тогтоогдсон. Хариуцлага тооцох ажлыг хууль хяналтын байгууллагынхан холбогдох хуулийн дагуу хийж байна.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 66.181.160.14 ]      |     2018 оны 11-р сарын 18 -нд, 08:09 минутанд

харин ашигтай ажилладаг юм бишүү.машин болгоноос зорчих тоолонд мөнгө хураадийшд.

Go to top of page