30-аас дээш жил ажилласан 200 гаруй цахилгаан шат байна!

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 17

 

Манай улсын хэмжээнд нийт 6000 цахилгаан шат байдгаас Улаанбаатар хотод 5500 нь бүртгэлтэй байдаг аж. Арав гаруй  машин механизм, өргөх төхөөрөмжийн тусгай зөвшөөрөл, бүртгэл, аюулгүй ажиллагааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хянаж ажилладаг ажээ.  

Засгийн газар, Шадар сайдад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2005 онд 1970-аад оны үед ашиглалтад орсон орон сууцны барилгуудад ашигладаг 880 гаруй цахилгаан шатны аюулгүй байдал, засвар, үйлчилгээнд төсвийн хөрөнгөнөөс дэмжлэг үзүүлэх хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн байна. Үүний үр дүнд төсвөөс жил бүр 25-аас дээш жил ашиглагдсан цахилгаан шатнуудыг засварлан, өдгөө 300-гаадыг нь аюулгүй болгожээ. Гэсэн ч 35 жил ашиглагдсан, тоног, сэлбэг хэрэгсэл нь олдоцгүй болсон 200 гаруй цахилгаан шатыг одоо ч ашигласан хэвээр байгаа юм. Цахилгаан шатны аюулгүй байдлыг  тухайн орон сууцны засварчин, Сууц өмчлөгчдийн холбоо давхар хариуцан ажилладаг байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top