Залуучуудын олимпт оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 18

Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Буэнос-Айрес 2018” залуучуудын олимпийн наадамд оролцсон баг тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо өнгөрсөн аравдугаар сарын 06-18-ны өдрүүдэд Залуучуудын III олимпийн наадам зохиогдож, дэлхийн 206 улсын 4000 тамирчин, 32 спортын төрлөөр 241 багц медалийн төлөө өрсөлдсөн билээ.

Монголын баг чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 11 тамирчин оролцож,  хоёр мөнгө, нэг хүрэл, олон улсын холимог багийн төрлөөр нэг алтан медаль хүртсэн. Баг тамирчдад Монголын үндэсний олимпийн хорооны түнш байгууллага болох СКАЙ ХАЙПЕРМАРКЕТ ХХК-“EMART” болон "Skytel" компанийн гарын бэлгийг гардуулжээ.

Медаль хүртсэн тамирчид:

  • Алтан медаль  Л.Сосорбарам / Жүдо эмэгтэйчүүдийн-52кг/
  • Мөнгөн медаль Г.Тэмүүжин /эрэгтэйчүүдийн-55кг/
  • Мөнгөн медаль Чөлөөт бөх Т.Оюун-Эрдэнэ /эмэгтэйчүүдийн-65кг/
  • Хүрэл медаль Буудлага Э.Энхмаа /10м хийн урт буу- олон улсын холимог баг/

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top