“УИХ-ын шийдвэртэй Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй”

Засгийн газар 2017 оны зургадугаар сард УИХ-д Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, УИХ, Засгийн газар, яам, агентлаг гээд төрийн төв байгууллагаас гаргаж байгаа шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй байх хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ хэлэлцэхээр төлөвлөөд буй.

Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газраас өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд оруулах өөрчлөлт нь хэт өргөн хүрээтэй байна гэж үзсэн байна. Захиргааны хэргийн шүүх нь албан тушаалтнуудын дур зоргоороо авирлах байдлыг хянахад том дэмшил гарсан. Тиймээс тодорхой хязгаараар хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзжээ.

МАН-ын бүлгийн тайлбарлаж байгаагаар зөвхөн УИХ-ын шийдвэрийн дагуу гаргаж байгаа Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй, Үндсэн хууль хянах нь зөв гэсэн юм. Тухайлбал, “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой гаргасан УИХ-ын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй болно. Бусад төрийн төв байгууллагаас гаргасан шийдвэрийг Захиргааны шүүх хянадаг байдлаараа явах ёстой гэж эрх баригчид үзсэн байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

П [ 202.126.89.201 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 07:14 минутанд

Энэ хуульд гар хүрэхээсэа өмнө уих тарсан нь дээр

Go to top of page