Мөнгө аз жаргал авчирдаггүй тухай өгүүлэх ЗУРГААН КИНО

 

Баян хүмүүс ч уйлдаг гэх үг бий. Эдгээр киноны гол баатрууд маш баян чинээлэг амьдралтай ч зовж шаналж байгаа гардаг. Аз жаргал гэдэг хэзээ ч мөнгөнд байдаггүй гэдгийг уншигч та энэ зургаан киноноос мэдрэх болно.

«Жасмин» (2013)

Найруулагч: Вуди Аллен

Кэйт Бланшетт энэхүү киноны гол дүрийг гайхалтай бүтээсэн. Баян тансаг амьдралаас гэнэт ядуу тарчиг өдрүүд рүү шилжсэн алдартай бүсгүй хэрхэн амьдрах бол?

«Нисгэгч» (2004)

Найруулагч: Мартин Скорсезе

Ховард Хьюз бол хүрсэн болгоноо алт болгодог хүн. Эцгээсээ өвлөж авсан жижигхэн үйлдвэрийг агуу том болгож чадсан тэрбээр алдартай жүжигчидтэй учир ургуулна. Гэвч энэ нь түүнд аз жаргал авчрахгүй. Тэр зөвхөн тэнгэрт нисч явахдаа л жаргалыг мэдэрнэ.

«Агуу гоо үзэсгэлэн» (2013)

Найруулагч: Паоло Соррентино

Настай баян эр энэ киноны туршид үдэшлэг хэсч, элитүүдийг ажиглана. Түүний амьдрал ямар ч утгагүй...

«Уолл-стритийн чоно» (2013)

Найруулагч: Мартин Скорсезе

Домогт брокер Жордан Белфолтын дурсамжаас сэдэвлэсэн энэхүү кино нүцгэн бүжигчид, мөнгө, кокаинаар дүүрэн. Энэ бүхэн киноны гол баатарт их таалагдах ч эцэст нь...

«Космополис» (2012)

Найруулагч: Дэвид Кроненберг

Залуу тэрбумтан Эрик амьдралынхаа ихэнх хэсгийг лимузинд өнгөрүүлнэ. Тэр ямар ч аймшигтай зүйл хийхгүй ч... Роберт Паттинсон гол дүрийг нь бүтээсэн энэхүү кино танд баараггүй нэгийг бодогдуулах болно.

«Агуу Гэтсби» (2013)

Найруулагч: Баз Лурман

Дахиад л Леонардо Ди Каприо... Саятан залуугийн мөнгөөр худалдаж авах гэсэн аз жаргал, хайр нь бүтэх болов уу?

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Т [ 66.181.161.6 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 11:50 минутанд

Баярлалаа

Go to top of page