ИЗНН Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэв

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 21

 

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж, Иргэний Зориг Ногоон намаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд,

"Монгол Улс урагшлах бус дотоод зөрчилтэйгээ зууралдан хөгжих боломжоо өдөр, хоногоор алдсаар байна. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд улс орны эрх ашиг гэхээсээ өөрсдийн амь зуулга, эрх ашгийг ямагт урьтал болгон эрх мэдэл, албан тушаалын төлөө үхэлдэн зууралдаж, төрийн машин зүй ёсоор ажиллах чадваргүй боллоо. Үр дүнд нь ШУДАРГА ЁС тэдэнд ялагдсаар байна. Нийгэм тэсрэхэд бэлэн болжээ. Эрх мэдлийн төлөөх өөр хоорондын толхилцоон нь хэдэн ч Засгийн газрыг огцруулаад үр дүн гаргахгүй бөгөөд төрийн тогтолцооны гажуудлыг засахгүйгээр МОНГОЛ ТӨР хэвийн, тогтвортой, хариуцлагатай, итгэлтэй ажиллах боломжгүй юм. Иргэний Зориг Ногоон нам Монгол орны ахуй, ёс заншил, уламжлалыг шингээсэн төрт Улсаа эмхлэх үүднээс өнөөгийн Улсын Их Хурлыг нэн даруй тарааж, Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргаа, нийгмийн давхаргын төлөөлөл оролцсон Түр хурлыг байгуулж, Үндсэн хуулийг шинэчлэх саналаа дахин нотолж байна. Иймд Түр хурлын бэлтгэл ажлыг хангах, нийгэмд тулгамдсан өдөр тутмын ажлаа хуульд зааснаар хэрэгжүүлэхийг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт үүрэг болгон УИХ сайн дураараа тарах нь зөв гарц болно гэж Иргэний Зориг Ногоон нам үзэж байна" хэмээжээ. 

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.113.242) 2018 оны 11 сарын 21

Nogoon nam gej yu baidgiin bol Hun ymuu????

0  |  0
Top