Зүрхний хагалгаанд орох 28 хүүхэд Бээжинг зорьжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 21

“Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Улаан загалмай сангийн хамтын ажиллагааны хүрээнд төрөлхийн зүрхний гажигтай 100 хүүхдийг хагалгаанд оруулж, эмчлэх “Сахиусан тэнгэрийн аялал-Монголд” төслийг  хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм. Уг   төслийн хоёрдугаар ээлжийн эхний 28 хүүхэд БНХАУ-ын  Бээжин хотыг өнөөдөр (2018.11.21)зорилоо.  Мэс засалд орох хүүхдүүдийн эцэг, эхийн аль нэг, асран хамгаалагчийн онгоцны зардлыг “Эйр чайна компани” 50 хувь хөнгөлжээ. Хүүхдүүдийн бага нь таван сартай, том нь Хэнтий аймгийн Борнуураас ирсэн есдүгээр ангийн охин ажээ. Хүүхдүүдэд зүрхний мэс заслын туршлагатай эмч нар үзлэг  хийсэн байна. 

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top