Маргааш “City Swing 2018” тоглолт болно

2018 оны 11 сарын 22

Улсын Филармонийн Баянмонгол биг бэндийн CITY SWING 2018 классик жазз тоглолт маргааш буюу 2018 оны 11 сарын 23-нд Филармонийн концертын танхимд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдоно. Баянмонгол биг бэнд, удирдаач С.Саруул-Од /МУСТА/, улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар /МУСТА/, Ц.Хулан /МУСТА/, Л.Насанбуян /МУСТА/ нар тоглолтод оролцож үзэгч, сонсогч та бүхэнтэйгээ нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.

Тоглолтын хөтөлбөрт Sammy Nestico, Buddy Rich, Chuck Mangione, Maynard Ferguson зэрэг жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс болон монгол хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ.

Тасалбарыг 1800-1900 үнэгүй хүргэх ба Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/1509/ болон Shangri La Mall, Emart, Hi Fi Records-д байрлах TicketBox-уудаар худалдаалагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 8801-0854 дугаарын утсаар лавлана уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top